Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын санаачилгаар Монголын хуульч эрдэмтэд анх удаагаа чууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн  дарга Ц.Цолмон, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцсон юм.
 
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэсэн тусгайлсан заалт орсон байдаг. Энэ хүрээнд хуульч эрдэмтдийн ур чадвар, оюун мэдлэгийг хууль тогтоох үйл ажиллагааны шинжлэх ухааны үндсийг улам бүр бэхжүүлж, нэмэгдүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой юм.
 
Хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганыг нээж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хууль зүйн болон шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх чиглэлээр тодорхойлсон зорилтуудыг хэрэгжүүлэх асуудлыг авч хэлэлцэх нь энэхүү чуулганы нэг үндсэн зорилго юм. Засгийн газрын үйл ажилгааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлснээр Монгол оронд эрх зүйт төрийг бүрнээ төлөвшүүлэн хөгжүүлэх, хүний эрхийг хангах  баталгааг улам бүр сайжруулах, эрх зүйн шинэтгэлийг дэлхийн нийтийн эрх зүйн тогтолцооны болон өөрийн орны хөгжлийн үндсэн чиг хандлагын дагуу гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх үйл явцыг хангахад шийдвэрлэх хүчин зүйл байх болно” гэж онцлон тэмдэглэв.
 
Чуулганд Академич С.Нарангэрэл “Хуульч эрдэмтдийн үүрэг хариуцлага”, Академич Ж.Амарсанаа “Монголын хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг тольдохуй” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
 
Манай оронд  1960-аад оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ хууль зүйн шинжлэх ухааны 185 эрдэмтэн төрсөн байдаг. Өнөөдрийн энэхүү хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганд 160 орчим эрдэмтэд хуран цугласан бөгөөд тэдний хамгийн ахмад нь 88 настай хамгийн залуу нь 29 настай эрдэмтэн байлаа.
 
Сүүлийн жилүүдэд Монголын хууль зүйн салбар хууль зүйн шинжлэх ухааны хөгжил өндөртэй Герман, Орос, Америк, Япон, Хятад, Унгар зэрэг олон оронд төрсөн монгол эрдэмтдээр эгнээгээ тасралтгүй тэлж байна. Түүгээр ч зогсохгүй Монголд эрдмийн зэрэг хамгаалсан гадаадын цөөнгүй иргэн байдаг аж.
 
Хууль зүйн салбарынхан асуудлаа ярилцаж, гарц шийдэл хайсан, мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзаж, мэргэн санаагаа уралдуулсан үр дүнтэй арга хэмжээ болсныг хүрэлцсэн ирсэн зочид төлөөлөгчид хэлж байв.
 
Ийнхүү анх удаагаа хуульч эрдэмтдийн нэг дор цуглуулж, тэдний санаа бодлыг сонсч, гарц гаргалгаа хайсан шинэ, соргог арга хэмжээ болж буйгаараа энэ чуулган онцлогтой боллоо.            
 
Хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганаас зөвлөмж гаргалаа. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)