Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

ОУВС Монголд зээл олгох эсэхээ өнөөдөр шийдвэрлэнэ

Хүнд өвчинд нэрвэгдсэн эдийн засгаа аврах үүднээс гадаадаас чамгүй хэмжээний зээл тусламж авахаар ярилцаад байгаа. Гэхдээ мөнгөний урсгал хараахан манай улс руу чиглээгүй, тухайн зээл олгогч тал ямар нэгэн шийдэл гаргаагүй яваа гэсэн үг. Тэгвэл өнөөдөр ОУВС-ийн захирлуудын зөвлөл хуралдаж Монгол Улсад зээл олгох эсэх асуудлыг хэлэлцэх гэж байна. Өөрөөр хэлбэл, тус сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамруулах уу, эсвэл гэсэн асуултын хариу тодрох нь. Энэхүү хөтөлбөрт хамрагдаж, ОУВС-гийн удирдлагууд Монгол Улс руу хөрөнгө мөнгөний урсгалыг чиглүүлэх асуудлыг баталчихвал хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай хэрэгжиж, нийтдээ 5,5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдэх юм.  
Энэ удаагийн хуралд хуралд тус сангийн захирал Кристин Лагард оролцохоор болжээ. Тэрээр хөтөлбөрт хамрагдах асуудалд нааштайгаар хандаж байгаа бөгөөд Монгол Улсыг дэмжихээ илэрхийлсэн. Тиймээс дээрх асуудал шийдэгдэж, монголчууд эдийн засгийн хүндрэлийг давах хөрөнгө болно хэмээн найдаж суугаа. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)