Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хотын төвд бие зассан хүнийг 15 мянгаар торгох нь хангалттай юу

Монгол Улсын нийслэлийн төв талбайн хажууханд байх хотын захиргааны байрны үүдэнд бие зассан гадаадын иргэдийн талаарх мэдээлэл нэлээд шуугиан дэгдээсэн. Тэднийг хэл , газар мэдэхгүй болохоор ингэсэн хэмээн өмөөрөх нэгэн байхад доромжиллоо гэж бухимдах хүмүүс ч түүнээс их байсан юм. Үнэндээ аль улсын нийслэлийн төв талбай, бүр хотын захиргааных нь байрны үүдэнд морь хараад зогсоно гэдэг байж болохгүй зүйл. Ийм үйлдэл нь ил цагаан доромжилж байгаа асуудал гэхэд ч болно. Тэгвэл морь харсан хоёр гадаадад захиргааны хариуцлага хүлээлгэсэн байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс зөрчил гаргасан этгээдүүдийг эрэн сурвалжилж, илрүүлж, арга хэмжээ авсан ажээ. Инээд баяр хөөр болон морь харж зогссон хоёр гадаад тухайн өдөр “Улаанбаатар марафон 2017” гүйлтийн тэмцээнд оролцохоор Сүхбаатарын талбайд өглөө эрт ирсэн гэнэ. Тэд хэлмэрч, хөтөчгүй явсан тул бие засах газар олоогүй учраас шууд л хотын захиргааны үүдэнд "сарьчихсан" байна. За нэг иймэрхүү мэдүүлэг өгчээ. Мэдээж хэрэг элдэв асуудал үүсгэхгүйн тулд өөрсдийн гаргасан үйлдэлд гэмшлээ, буруу зүйл хийсэн гээд тооцсон нь гарцаагүй. Ингээд захиргааны хариуцлагын тухай хуулиар шийтгэхээр болж хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 15 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. 
Ерөнхийдөө хотын захиргааны үүдэнд бие засвал ийм хэмжээний мөнгөөр торгодог юм байна. Магадгүй гадаадын иргэн болохоор торгуулийн арга хэмжээгээр хязгаарлагдсан байж болох. Магадгүй дотоодын иргэн ийм үйлдэл гаргаад баригдвал ямархуу хэмжээний шийтгэл хүлээх байсан бол гэдэг сонин. Лав дээрх хэмжээний торгуулиас гадна өөр арга хэмжээ  ч авахуулах байх. Ямартай ч олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр шуугин байж хотын захиргааны үүдэн морь харагч хоёрыг эрэн сурвалжилж оллоо. Бас хэдэн төгрөгөөр торгосон болов. Ер нь, энэ гадныхан хэлмэрчгүй нэрийдлийн дор мод харагдвал сариад байх хэрэг үү. Дараа нь таван төгрөгөөр торгосон болоод л өнгөрдөг жишиг тогтчих бий. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)