Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Соёмботой ууланд газар ашиглах зөвшөөрлийг цуцлав

Нийслэлийнхний аялж зугаалах гол газар нь Зайсан толгой орчим юм. Богд хан уулын дархан цаазат, байгалийн үзэсгэлэнт газар явган аялах, агаар салхинд гарахаар зорьдог хүний тоо ч өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Гэвч аялж, зугаалж яваа иргэдэд үйлчлэх нийтийн бие засах газар, автозогсоол тухайн газарт байдаггүйгээс олон асуудал үүсгэсээр байгаа юм. Энэ бүхнийг зохицуулахын тулд энэ сарын 10-нд Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцэн Богдхан уулын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын бүс байгуулж, тохижуулах шийдвэр гарсан. Шийдвэрийг нийслэлтэй хамтарч хэрэгжүүлэх бөгөөд нийтдээ гурав орчим тэрбум төгрөгийн зардлаар иргэдийг ая тухтай амраах, үйлчилгээний газруудыг байгуулах, автозогсоолын талбай засах ажил хийгдэхээр төлөвлөгджээ. Тэгвэл төр засгаас гаргасан шийдвэрийг Монголын үндэсний их сургууль, Уневерсал политехник коллежийн зүгээс эсэргүүцэн, жагсаал зохион байгуулах болов. МөЗасгийн газрын шийдвэрийн н Соёмбот уулыг ухаж эхэллээ гэсэн мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж, сошиал ертөнцийн нүүр хуудсыг чимж эхэлсэн. Дээрх асуудлын талаар БОАЖЯ-наас албан ёсоор мэдээлэл хийсэн юм. 
Тусгай хамгаалалттай газрын дарга Ч.Батсансар “Сүүлийн хэд хоногт Зайсанд аялал жуулчлалын бүс байгуулах асуудал нэлээд шуугиан тарьж байна. Үндэсний их сургуулийн зүгээс Засгийн газраас гаргасан шийдвэрийг эсэргүүцэн жагсаж, тэмцэх боллоо. Мөн Соёмбот уулыг ухаж байна гэсэн мэдээлэл ч олон нийтийн анхааралд орсон. Үндэсний их сургуулийн оюутнуудын тавиад байгаа асуудал нь Зайсан дахь газрын асуудал юм. 2001 онд тухайн бүсэд “Энигма” гэж компани газар авсан байдаг. Сүүлд 2016 онд тухайн газраа Монголын үндэсний их сургууль, Уневерсал политехник коллеж хоёрын нэр дээр шилжүүлсэн байгаа юм. Аялал жуулчлалын чиглэлээр ашиглахаар авсан газрын хэмжээ нь 38 гаруй га талбайтай. Гэхдээ өнөөдрийн байдлаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс том буюу 40 гаруй га болчихоод яваа. Төр ашиглахаар олгогдсон газрынхаа дөнгөж гурван га-г нь л авч хэрэглэх гээд байгаа. Гэтэл тэр чигээр нь хураан авах юм шиг зүйл ярьж, эсэргүүцэн тэмцээд эхэллээ. Ийм хэмжээний газрыг эргүүлэн авах эрх нь хуулиар нээлттэй. Ер нь, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж ашиглахаар авсан "Энигма" компани ямархуу зүйл хийснийг та бүхэн очоод харж болно.
 
 
Харин Соёмбот уулыг ухлаа гэсэн асуудлын хувьд тухайн газар болж байгаа зүйлийг зогсоох шийдвэр гаргасан. Мөн ухсан газартаа нөхөн сэргээлт хийхийг даалгасан байгаа. Ухаж байсан газрын эзэн нь хувь хүн. Гэхдээ аж ахуйн нэгжид газраа худалдсан талаарх мэдээлэл байна. Ер нь, дархан цаазат газрын хувьд өмчлүүлэх, эзэмшүүлэх зохицуулалт аль ч хуульд байхгүй. Зөвхөн түр хугацаанд ашиглуулах л заалттай. Мөн ямар нэгэн шаардлагатай нөхцөлд, нийгмийн тусын хүрээнд эргүүлэн авах боломжтойгоор зохицуулсан байдаг. Тиймээс энэ хуулийнхаа дагуу л асуудалд хандаж байгаа. Тэрнээс биш хэн нэгний хувийн өмч, эдлэнг эргүүлэн авах, дээрэмдэх гэсэн зүйл байхгүй. Тиймээс Соёмботой уулын орчимд олгосон дөрвөн зөвшөөрлийг хүчингүй болгосон” гэж тайлбарлалаа. Энэ асуудлаар сайдын тушаал ч гарсан байна. 
 
 
Мөн "Энигма" компани нь татвараас зугатахын тулд ийнхүү хоёр сургуулийн нэр дээр газраа шилжүүлсэн ажээ. Ингэснээр тус компани нь тэрбумаар тогтохгүй татвараас зайлсхийж байгаа гэнэ. Иймэрхүү башир арга хэрэглэсэн нь багадаж, тухайн газраас сөөмийг ч өгөхгүй хэмээн тас гүрийж, өөрсдийн эрх ашгийг хамгаалуулахаар оюутнуудыг турхирч байгаа юм байна. Харамсалтай оюутан сурагчид энэ бүхний нарийн ширийнийг тэр бүр ойлгоогүй нь лавтай. Тиймээс жагсаад л тэмцэж байна гэж ойлгоод л яваа байх. Ерөнхийдөө оюутнуудыг шатрын хүү болгож байгаа нь илт. Мэдээж хэрэг бэрс, ноён, тэрэг тэмээ нь ард ажиглалт хийн суугаа нь гарцаагүй. 
Мэдээж хэрэг төр өөрийн өмчөө буцаан авч, нийтэд хэрэгтэй зүйл хийх нь гарцаагүй. Өнөөдөр Зайсан орчимд нийтийн бие засах газар байхгүйгээс Туулын шугуй тартагтаа тулаад байгаа. Учир нь, тухайн газарт байх бут, мод бие засах газрын үүрэгтэй болчихсон яваа. Автозогсоолгүйн улмаас замын нэгдүгээр эгнээгээр машин байрлуулах нь зуршил мэт болчихсон. Засгийн газар, БОАЖЯ-ны санаачлагаар нийтийн эрх ашгийн үүднээс дээрх бүх асуудлыг цогцоор нь шийдсэн байгууламж, жуулчлалын бүс бүтээхээр зорьж байна. Энэ нь ч зөв шийдэл биз ээ. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)