Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинэ Ерөнхий захирал сонгогдлоо

Дэлхийн эрүүл мэндийн 70-р чуулганы нэг онцлог нь ДЭМБ-ыг ирэх 4 жилд удирдах шинэ Ерөнхий захирлыг сонгох явдал байлаа. 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Этиоп улсын иргэн Др.Тедрос Адханом Гебрейсус, Их Британи Умард ирландын нэгдсэн вант улсын иргэн Др.Дэвид Набарро, Пакистан улсын иргэн Др. Саниа Ништар нар өрсөлдөж ДЭМБ-ын гишүүн орнуудын олонхын саналаар Др.Тедрос Адханом Гебрейсус сонгогдлоо.
Ийнхүү Африк тивийн орнуудаас нэр дэвшигч,  ДЭМБ-ын Ерөнхий захирлаар сонгогдсон  анхны тохиолдол боллоо. 
 
 Др.Тедрос Адханом Гебрейсус – ийн тухайд: 
- 2016 оны нэгдүгээр сард болсон Африкийн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтын үеэр Др. Тедрос Гебрейсус-ийг Африкийн Холбооны нэрийн         өмнөөс ДЭМБ-н ерөнхий захиралд нэр дэвшигчээр батламжилсан.  
 Тэрээр Др. Тедрос Гебрейсус  2012 оны 11 дүгээр сараас Этиоп Улсын Гадаад хэргийн сайд;
-  2005-2012 онд Этиоп Улсын Эрүүл мэндийн сайд;
-  2009-2011 онд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх глобаль сангийн дарга;
-  2009-2010 онд НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн дарга;
-  2007-2009 онд Хумхаа өвчнийг бууруулах түншлэлийн дарга;
-  2005-2009 онд Эх, нялхас, хүүхдийн эрүүл мэндийн түншлэлийг Хамтран даргалагч зэрэг алба хашиж ирсэн байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)