Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Наршилтаас урьдчилан сэргийлэх аргууд

Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед буюу хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд зуны халуун улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй. Наршилтанд бага насны хүүхэд, настангууд илүүтэйгээр өртдөг байна.
 
Урьдчилан сэргийлэх арга:
-Наранд аль болох бага яв                              
-Нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх
-Гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно.
-Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юмуу нойтон алчуур, малгай хэрэглэх   
-Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн газар байлгах хэрэгтэй.
-Шингэн зүйлийг аль болох ойр ойрхон уугаарай.
 
 Наршилтын үед илрэх шинж тэмдэг:
-Дотор бачуурч нозоорох, нүд харанхуйлж, манарах
-Огиудос хүрэх, бөөлжих
-Суулгах
-Бага зэрэг халуурах
-Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг
 
Наршсан үед ямар арга хэмжээ авах вэ?
-Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших, шингэн уух
-Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)