Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Адаацаг сумын Дашчойнхорлин хийд Цогчин дуганаа сэргээн босголоо

Дундговь аймгийн Адаацаг сумын сүсэгтэн олон, лам хуваргуудын хандив, тусламжаар байгуулагдсан Дашчойнхорлин хийдийн гол дуганыг өнгөрсөн ням гарагт ашиглалтад оруулж, нээлтээ хийлээ. 1700-гаад оноос хойш шашин мөргөлийн томоохон төв болж ирсэн тус хийд ийнхүү гол дуганаа нээснээр хурал ном даган баясах уужуу саруул талбайтай болж, үйл ажиллагаа нь өргөжин тэлж байгаад нутгийн олон сэтгэл хангалуун байна. Цогчин дуганыг сэргээн босгоход Адаацаг сумын, Дундговь аймгийн сүсэгтэн олон, нутгаас төрөн гарсан биенесмэнүүд тусламжийн гараа сунгажээ.
 
Дундговь аймгийн Адаацаг сумын Дашчойнхорлин хийд Энх-Амгалангийн 54-р он буюу 1715 онд Бага Адаацаг уулын энгэрт Цахилдагийн шанд гэдэг газар анх байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш буян номын томоохон төв болтлоо өргөжиж байсан ч их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд буюу 1937-1991 он хүртэл 54 жилийн турш хаалгаа барьжээ. Ид хөгжлийнхөө үед 7 дацантай олон сайн гүүш лам нартай байсан тус хийд 1991 онд эргэн сэргэж, говь нутгийн сүсэгтэн олны буяныг даасан эрдэм чадалтай олон арван лам хуврагыг төрүүлэн гаргажээ. Хийдийн хамт олон лам хуврагууд болон нутгийн олны хүч дэмийг нэгтгэн хоёр жилийн хугацаанд Их Цогчин дуганыг бүтээсэн бөгөөд  билигт сайн өдөр нээлтээ хийж, сүсэгтэн олны баярлууллаа. Дуганыг лам нар өөрсдөө барьж босгожээ. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [66.181.176.195] 2017/06/24
saihan yuma
Зочин [27.123.212.129] 2017/06/22
Нутгийн зон олны минь буян хишиг арвижин дэлгэрэг "Олны хүч оломгүй далай"ийм сайхан дуган босгохоор оюун бодол ур ухаанаа гаргасан нутгийн лам нар түүн дотроос чармайн зүтгэсэн Багшдаа талархал илэрхийлье УМ АМГАЛАН САЙН БОЛТГУАЙ"