Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Эмч, мэргэжилтнүүд Харвардын их сургуульд суралцахаар боллоо

Төрийн нарийн бичгийн дарга  Д.Очирбат өнөөдөр Харвардын их сургуулийн Профессор Марк С.Эллиоттыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Эрүүл мэндийн яам, Харвардын Их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Харвардын их сургуульд эмч мэргэжилтэн сургах чиглэлээр хамтарч ажиллах талаар ярилцлаа. Тодруулбал Харвардын Т2Т хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ нь Анагаахын  багш, Эмч нарт тус сургуулийн заах арга зүйг сургах 9 сарын хөтөлбөр юм. Дэлхийн дахинд уг хөтөлбөрийг Хятад, Энэтхэг улсад хэрэгжүүлдэг. Энэ удаа манай улсыг онцгойлон сонгож хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)