Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Энэ онд хийгдэх ажлын төлөвлөгөө батлагдлаа

2007 оноос эхлэн Люксембургийн Вант Улсын Засгийн Газар, Монгол Улсын Засгийн Газар болон НҮБ-ын Хүн амын сан хамтран Монголын хүн амын эрүүл мэндийг сайжруулах үндсэн зорилгын хүрээнд эх нярайн чанартай  тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхэд дэмжлэг үзүүлэхээр Зайн оношлогооны төслийг  хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ.

Цахим эрүүл мэнд хөтөлбөрийн нэг хэсэг болох эх нярайн эрүүл мэндийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх явцад хүрсэн ололт амжилтыг бататгах зорилготой. Төгсгөлийн шатны энэхүү төсөл нь эх нярай, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний болоод олон улсын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх,  төслөөр нэвтрүүлсэн шинэлэг ажлуудыг засгийн газарт хүлээлгэн өгч төслийн тогтвортой байдлыг хангах юм.
 
Өнөөдрийн хуралд Дэд сайд Л.Бямбасүрэн, Люксембургийн засгийн газрын төлөөлөл, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч, төслийн баг,  төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын удирдлагууд оролцож 2017 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг ярилцаж баталлаа. Энэ үеэр Дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ төлөвлөгдөж буй ажлууд нь төслөөр бий болгосон үйлчилгээ, сургалтыг цаашид Монгол улс үргэлжлүүлэн хөгжүүлэн авч явах тогтвортой байдлыг бий болгоход үйл ажиллагаанууд чиглэгдсэн нь сайн болсоныг онцоллоо.
 
Монгол улсын эх, нярайн өвчлөл эндэгдлийг бууруулах, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж буй үр өгөөжтэй төсөл болсонд Люксембургийн засгийн газрын төлөөлөл баяр хүргэж 2017 онд төлөвлөсөн ажлаа амжилттай гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.  
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)