Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30 өдрийн 394 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-тай. Энэ журмын дагуу өнөөдрөөс /2017.06.23/ эхлэн арьс ширний урамшууллыг олгож эхэллээ. Тодруулбал 2016 онд 64,255 малчны бэлтгэсэн 278,185 бодын шир, 2,846,747 богийн арьс, нэхий, нийт 3,1 сая арьс, ширэнд 12,7 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор ХХААХҮ-ийн Сайдын А-70 тоот тушаал 05 сарын 25-ны өдөр гарсан. Өнөөдөр эдгээр 64,255 малчинд арьс, ширний урамшууллыг Монгол банк дахь Малчин дансаар дамжуулан олгож байна.
АРЬС, ШИРНИЙ УРАМШУУЛАЛ ОЛГОЛТ ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД:
Арьс, ширний урамшуулал |
2013 он сүүлийн хагас |
2014 он эхний хагас |
2014 он сүүлийн хагас |
2015 оны сүүлийн хагас |
НИЙТ |
||||
Урамшуулалд хамрагдсан малчны тоо |
29811 |
3085 |
54535 |
45061 |
132,492 |
||||
Арьс, ширний тоо |
Бод: 40620 |
Бог: 700297 |
Бод: 3806 |
Бог: 54184 |
Бод: 159654 |
Бог: 1854943 |
Бод: 168512 |
Бог: 2324359 |
5.3 сая |
Урамшууллын дүн /төгрөг/ |
2.7 тэрбум |
219 сая |
7.9 тэрбум |
9.5 тэрбум |
20.4 тэрбум |
||||
|
Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд дараах урамшууллыг олгоод байна.
НООСНЫ УРАМШУУЛЛЫН ОЛГОЛТ ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД:
Он
|
Малчны тоо |
Ноосны хэмжээ /тн/ |
Мөнгөн дүн /тэрбум / |
2011 |
32977 |
4924.9 |
9.8 |
2012 |
103162 |
14696.6 |
29.4 |
2013 |
117667 |
18307.3 |
36.6 |
2014 |
80619 |
16643.5 |
18.3 |
2015 |
79407 |
16897.0 |
19.3 |
2016 |
92885 |
20599.0 |
22.6 |
ДҮН |
506717 |
92068.3 |
136.0 |