Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд ОӨУБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг, Мэдээллийн технологийн газрын дарга С.Чинбат, Тамгын газрын дарга Б.Бадамцэцэг, Мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Т.Хулан нар оролцов.
 
Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Сонгуулийн тухай хуулийн 61.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад Үндсэн 1980052, “Түр хасав” тэмдэглэгээтэй 44833 сонгогчийн мэдээллийг тусган, сонгуулийн 1983 хэсгийн санал авах байранд 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн. 
 
Сонгуулийн тухай хуулийн 61.10, 61.12.1, 61.12.2, 61.12.3, 61.12.4, 65.2, 65.2, 65.4 дэх заалтыг тус тус үндэслэн “Түр хасав” төлөв сэргээсэн 109, шилжин явсан 2774, шилжин ирсэн 1927, иргэний бүртгэлийн өөрчлөлтөөр 668, нас барсны 1056 буюу иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь нийт 6534 бүртгэлийн лавлагааны дагуу өөрчлөлт оруулснаар 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Сонгогчдын нэрийн жагсаалтад Үндсэн 1978294, “Түр хасав” тэмдэглэгээтэй 44724 сонгогч тусгагдсан байна. Ингэснээр тус газар нь Сонгуулийн тухай хуулийн 61.5-д заасан “Сонгогчийг сонгуулийн зөвхөн нэг хэсэгт бүртгэнэ” гэсэн заалтыг бүрэн хэрэгжүүлэн ажилласан болно. 
 
 
Сонгуулийн тухай хуулийн 61.1-д заасны дагуу Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн цаасан болон цахим хэлбэртэй үйлддэг.
 
СЕХ-ны дэргэд байгуулагдсан Мэдээллийн технологийн ажлын хэсэг сонгуульд хэрэглэгдэх тоног төхөөрөмж болон програм хангамж, мэдээллийн санг нягтлан шалгаж, гэрчилгээжүүлдэг. Бэлэн болсон сонгогчдын нэрийн жагсаалтад Тагнуулын байгууллагаас дараах байдлаар хяналт, шалгалтыг хийж, баталгаажуулан мэдээллийн санд нэвтрэх нууц үгийг өөрчилснөөр сонгогчдын нэрийн жагсаалтын бааз руу нэвтрэх боломжгүй болдог. 
 
Үүнд:
 
- Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж бүртгэлийн дугаар авч баталгаажсан эсэх
 
- Регистрын дугаар давхардал байгаа эсэх
 
- Нэг сонгогч хоёр ба түүнээс хэсгийн сонгогчын нэрийн жагсаалтад орсон давхардал байгаа эсэх
 
- Сонгуулийн насанд хүрээгүй сонгогч байгаа эсэх
 
- Нас барсан иргэд байгаа эсэх
 
- Хаяггүй сонгогч байгаа эсэх
 
- Гадаад улсын иргэн байгаа эсэх /ЮДрегистр/
 
- Хэсэг оноогдоогүй сонгогч байгаа эсэх.
 
Улсын хэмжээний сонгуулийн 1983 хэсэгт ажиллах Сонгуулийн техник хэрэгсэлд тухайн хэсэгт хаягийн бүртгэлтэй сонгогчдын мэдээлийн баазыг хуулах ажлыг Тагнуулын болон Цагдаагийн байгууллагын хяналт дор гүйцэтгэж, аймаг, дүүргийн Бүртгэлийн хэлтсүүдэд 6 дугаар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд хүргүүлсэн. Сонгогчдын нэрийн жагсаалтад сонгуулийн тухай хуульд заасан иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас гаргасан эдгээр лавлагааг үндэслэн оруулсан өөрчлөлтөөс өөр ямар нэг мэдээлэл оруулах боломжгүй.  
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)