Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаанаас иргэн бүрт хувь эзэмшүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авч, төрийн өмчийнх болгох асуудлыг бүрэн шийдэж дуусгах шийдвэр гарч холбогдох яамдын сайд, агентлагийн дарга нарт үүрэг өглөө.
 
Мөн Эрдэнэт үйлдвэрийн дээрх хувьцаанаас нийт ард иргэдэд хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, энэ ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. УИХ-ын 2017 оны 23-р тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авахыг үүрэг даалгавар өгсөн ч 49 хувийг эзэмшиж байсан байгууллага нь эсэргүүцэн шүүхэд хандсан. Шүүх Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан Засгийн газрын шийдвэрийг буруутгасан шийдвэр гарсан. УИХ-ын дарга М.Энхболд ч 2017 оны 23-р тогтоолыг хэрэгжүүлэх тал дээр  Засгийн газарт үүрэг даалгавар өгсөн. Энэ зарчмын дагуу асуудлыг шийдэж, Монгол Улсын иргэн бүр Эрдэнэт үйлдвэрээс хувь эзэмшихээр боллоо” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)