Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Ин Сан Мүүн: Солонгос улс эрхтэний донортоо хоёр сая вон өгдөг

Эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хоёрдугаар хурлыг энэ сарын 9.10-нд монголд зохион байгуулсан. Манай орны хувьд 1996 оноос хойш элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн байна. Гэхдээ эрхтэн шилжүүлэх нийт хагалгааны 90 хувийг амьд донороос, үлдсэн 10 хувийг тархины үхэлтэй донороос авдаг гэнэ. Харин гадны орнуудад энэ үзүүлэлт эсрэгээрээ буюу нийт хагалгааны 90 орчим хувийг тархины үхэлтэй донороос авсан эрхтэнээр хийдэг ажээ. Уг хурал дээр “Тархины үхэлтэй донор гэж юу вэ” сэдэвт илтгэл тавьсан эрхтэн шилжүүлэн суулгалтын профессор, Мари гэгээнтний эмнэлгийн доктор профессор Ин Сан Мүүн эмчтэй ярилцлаа.
 
- Сайн байна уу? Тархины үхэл гэдэг ойлголтыг тайлбарлаж өгнө үү? Ач холбогдол нь юундаа байдаг вэ?
 
- Тархины үхэлтэй хүмүүсийг донор болгох үйл явцад чухал хоёр ойлголт байгаа. Нэгд, эрхтэн шилжүүлэн авах шаардлагатай өвчтөнд эрхтэн шилжүүлээгүй байсан ч техникийн дэвшилтэт технологи ашиглан өөрийнх нь эд эрхтэнээр амьдруулаад байж болдог. Гэхдээ энэ нь амьдрах хугацаа өгч байгаа болохоос биш эдгээж, эмчилж байгаа хэрэг огт биш.
 
Хоёрдугаарт, эрхтэн шилжүүлэн суулгах гэдэг эрсдэлтэй ажил. Онгоцонд сууж байгаатай яг адил. Онгоцны компани зорчигчдоо аль болох аюулгүй авч явахыг зорьдог болохоос биш амь нас эрсдэхгүй гэсэн баталгаа өгдөггүй. Яг түүн шиг эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал их эрсдэлтэй мэт боловч үр дүн нь хүн эрүүл болох боломжтой байдаг. Ямарч байсан аппарат суулгаад амьдарч байгаа хүнээс хамаагүй дээр байдаг. 
 
- Ямар нэг байдлаар ухаан алдсан хүний тархи үхсэн эсэхийг яаж мэдэж болох вэ? 
 
- Архи хэтрүүлж уугаад ухаангүй байгаа хүнийг тархины үхэлтэй гэж хэлж болохгүй, усанд живээд хүйтэн уснаас гарч ирсэн хүнийг шууд үхчихлээ гэж бодож болохгүй. Тухайн өвчтөн ямар нэг аваар ослоос болоод ухаангүй хэвтлээ гэж бодоход түүний зүрх нь цохилж бусад эрхтэн нь хэвийн ажиллагаатай байж болох юм. Энэ үед хоёр ижил зүйл ажиглагдана. Эхнийх нь тархи нь үхээгүй хэрнээ шоконд орсон байдал. Өөрөөр хэлбэл оюун ухаан нь ажиллахгүй байгаа болохоос биш тархи нь биеэ удирдаад эрхтэнүүд нь ажиллах үзэгдэл. Ийм хүн эргээд сэрэх магадлалтай. Харин нөгөөх нь, тархи биеэ удирдаж чадахаа больсон буюу амьсгалж чадахгүй болох үе юм. Энэ үед амьсгалын аппарат зүүлгэж хүчээр зүрхийг нь цохилуулдаг. Тэгсэн ч тархи нь сэрэхгүй байхыг тархины үхэл гэдэг. Ийм хүний эд эрхтэнг шилжүүлэн суулгах тухай бид хурал дээр ярьж байна. 
 
- Тэгвэл тархины үхэл болсон эсэхийг эмч оношилно гэсэн үг үү? Эцсийн дүгнэлтийг хэн гаргадаг вэ?
 
- Үүнийг манай оронд зөвхөн улсаас шийддэг. Тухайн өвчтөнийг эмчилж байгаа эмчид тархины үхлийг тодорхойлох эрх хуулиараа байдаггүй. Учир нь ашиг сонирхлын зөрчил гарах боломжтой. Хагалгаа хийж буй эмч тодорхойлох эрхтэй байвал санаатайгаар тухайн хүний тархийг үхүүлэх боломжтой. Тиймээс хөндлөнгийн хүн буюу мэдрэлийн эмч оношилох эрхтэй байдаг. Оношлохдоо мөн хоёр үе шаттай. Эхлээд тархины үхэл гэж оношилсон бол зургаан цагийн дараа дахин оношилж эцсийн дүгнэлтийг гаргадаг. 
Дараа нь эмч нарын нэгдсэн зөвлөлөөр ороод, бүх эд эсийн шинжилгээний хариуг харсны эцэст тархины үхлийг тодорхойлдог. 
 
- Манай орны донорын тухай хуулийн заалттай адил юм байна. Манайд бас реципиент /донор шаардлагатай байгаа өвчтөн/ -ийг эмчилж байгаа эмчийг тархины үхэлтэй эсэхийг оношилох комисын бүрэлдэхүүнд орохыг зөвшөөрдөггүй. Танай оронд энэ хууль хэзээнээс хэрэгжиж эхэлсэн бэ? Мөн эрхтэний донор шаардлагатай өвчтөнүүдээ ямар дарааллаар хагалгаанд оруулдаг вэ?
 
- Тархины үхэлтэй оноштой хүнийг үхсэн хүнээр бүртгэж авах хууль гарах нь хамгийн чухал. Учир нь тийм хуулийн дагуу тархины үхэлтэй донорын эд эрхтэнийг авахгүй бол алуурчинтай адил болох юм. Солонгост 2000 оноос эхлэн тархины үхэл гэсэн оноштой хүмүүсийг үхсэн хүн гэж бүртгэж эхэлсэн. 
Реципиентүүдийн тухайд эхлээд тэд өргөдлөө өгдөг. Тэгээд тархины үхэлтэй хүн байна гэсэн мэдээлэл ирмэгц өргөдөл өгсөн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хараад хамгийн эхэнд байгаа хүнийг сонгодог. Гэхдээ тухайн өвчтөний цусны бүлэг донор болох хүнийхтэй таарахгүй бол өргөдөл гаргасан дараагийн хүнрүү шилжих жишээтэй. Энэ нь маш урт жагсаалт байдаг. 
 
- Эрхтэн шилжүүлэхгүй л бол үхэх аюултай хүн ирвэл өнөөх урт жагсаалтын дор бичигдээд үлдэх үү? 
 
- Тэгэж бас хэлж болохгүй. Өвчтөнгүүдийг түвшингээр нь хоёр ангилдаг. Зарим хэсэг нь эрхтэн авахгүй байсан ч хэсэг хугацаанд амьдрах чадвартай. Нөгөө хэсэг нь яаралтай эрхтэн шилжүүлж суулгахгүй л бол үхнэ гэсэн онош байвал ямар ч урт дараалал байсан тэр хүнийг эхэнд нь оруулдаг. Мөн урт дараалал хүлээхийг хүсэхгүй баян хүн мөнгөө өгөөд хагалгаа хийлгэе гэсэн тохиолдол хаана ч байхыг зөвшөөрдөггүй. Хэрэв тийм тохиолдол гарах юм бол тухайн хүн өөрөө хүнд ял авдаг хуультай. 
 
- Тархины үхэлтэй хүнийг хэрэв гэр бүлийн гишүүд нь донор болгохоос татгалзвал яах вэ? Саналыг нь хүндэтгэж үзнэ биз дээ?
 
- Хамаатан садан нь зөвшөөрөхгүй бол тархины үхэлтэй донор болох боломжгүй. Ном ёсоор нь оршуулна. 
 
- Тархины үхэлтэй донорын эрхтэнийг хэдээр үнэлдэг вэ? Ард хоцорсон гэр бүлд нь тодорхой хэмжээний мөнгө өгдөг болов уу? 
 
- Эрхтэн авч буй хүн улсад эрүүл мэндийн даатгалаа төлсөн байхад л болно. Реципиент  эрхтэн худалдан авна гэсэн ойлголт байхгүй. Донорын гэр бүлд мөнгө өгөхгүй. Харин улсаас донор болсон хүнд эх орондоо тустай үйл хийсэнд “Баярлалаа” гэсэн сэтгэлээ илэрхийлээд хоёр сая вон өгдөг. Энэ нь тийм ч их мөнгө биш. Оршуулгын зардалд нь нэмэр болох төдий мөнгө юм даа. Ер нь бол мөнгө өгөх авах үзэгдэл байхгүй гэж ойлгоорой. Гэхдээ эмнэлгийн хувьд энэ өөрөө маш их өндөр өртөгтэй мэс засал болдог. Зөвхөн нийгмийн даатгал төлсөн гээд бүх зардал шийдэгдэхгүй. Яагаад гэвэл даатгалд ордоггүй эм тариа хэрэглэдэг. Тэгэхээр эмнэлэг хагалгааны үйл явцад зарцуулагдах мөнгийг реципиентээр гаргуулах тохиолдол байдаг. 
 
- Зав гарган ярилцсанд баярлалаа.
 
Д.Чимэг
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Ani [197.211.59.46] 2021/06/11
Доктор Коллинз Рафаэлийн дүрээр миний гэр бүлд итгэж, яаралтай байдгаараа бахархаж, өвчтөнийхөө төлөө миний нэг бөөрийг маш их мөнгөөр доллараар худалдаж авсанд нь би гайхалтай эмчээр талархал илэрхийлье. Мишель, Лопез хоёрын нийтэлсэн, түүнд талархлаа илэрхийлж, бөөрөө стрессгүйгээр худалдаж авсны үр дүнд санхүүгийн хувьд хэрхэн аврагдсанаа дэлхий дахинд дуулгасан интернет дэх doctorcollins3@gmail.com гэсэн имэйл хаяг, би имэйлээр хурдан өргөдөл гаргаж, би Докторт долоо хоногоос бага хугацаанд