Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд усанд хүн осолдоогүй

Баяр наадмын үеэр цаг агаарын хэт халалттай байсантай холбогдуулан Аврах ангиийн алба хаагчид нийслэлийн нутаг дэвсгэрт Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүлээр 2017 оны 07 дугаар сарын 06-16-ны өдрүүдэд ажилласан байна. Эргүүлийн хугацаанд Туул гол дагуу Гачуурт тосгоноос-Зайсангийн гүүр-Яармагийн гүүр-Нисэх маршрутаар завьт эргүүлийг ажиллуулж  6316 иргэнд сэрэмжлүүлэг яриа хийж, иргэдэд зориулсан аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх 285 ширхэг гарын авлага тараажээ. Хориглосон бүсэд байрласан 1611 автомашиныг гаргасны үр дүнд голын усанд осолдсон тохиолдол гараагүй байна. Мөн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч 1 автомашин, 1 завьтайгаар, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч 1 автомашин, 1 завьтайгаар  иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж  ажиллажээ.
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)