Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Анхны тусламжийн цүнхэнд юу юу багтах вэ

Зуны цагт ойд төөрөх, осгох, могойд хазуулах, уул хаднаас унах, усанд живэх, осол аваарт өртөх, нарших, гал, цахилгаанд түлэгдэх, хоолны хордлого зэрэг эрсдэлүүд  байдаг. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс аялалд гарахдаа анхны тусламжийн цүнхтэй явахыг зөвлөж байна. 
Анхны тусламжийн цүнхэнд
-Ус нэвтэрдэггүй хулдаасан хөнжил- Ус чийгнээс хамгаална
-Гар ариутгагч, резинэн бээлий- Халдвар авахаас сэргийлнэ.
-Ариун сальфетка, хөвөн, бинт- Шарх цэвэрлэнэ, боолт хийнэ.
-Хурууны лент
-Ариун зүү- Өргөс авна.
-Хүйтэн жин- Цус тогтооно, үрэвсэл багасгана.
-Физиологийн уусмал- Нүдэнд гадны биет ороход угаана.
-Жоргүй олгодог өвчин намдаах, харшлын эм бага тунгаар
-Халууны шил
-1 удаагийн амны хаалт
-3 төрлийн тос- Нарнаас хамгаалах тос, шумуул үргээх, антибиотиктой тос
-Гидрокортизоны тос- Амьтанд хазуулах, тууралтын үед түрхэнэ.
-Чихны дусаагуур- Чихэнд гадны биет ороход хэрэглэнэ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)