Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг. Тэгвэл энэ долоо хоногийн хуралдааныг нэг өдрөөр урагшлуулж өнөөдөр хуралдаж байна. Хуралдаанаар бүх яамнаас санал авч боломжит хувилбараар цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БСШУС-ын сайдад үүрэг болгожээ. Өнөөдрийн хуралдаанаар Цэцэрлэгийн хөрөнгийн тухай болон Ерөнхий сайд олон улсын чуулга уулзалтад оролцсон дүнгийн тухай хэлэлцэж байгаа аж.