Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Татварын ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Д.Занданбатыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Занданбатыг томиллоо. Д.Занданбат өмнө нь Үндэсний татварын ерөнхий газар, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс зэрэг газарт удирдах албан тушаал хашиж байсан, салбартаа олон жил ажиллаж байгаа юм.
Д.Занданбатын товч намтар
1967 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. Ам бүл 4. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг.
1991 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль
1998 онд "Отгонтэнгэр" дээд сургуулийг тус тус дүүргэсэн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.
1991-1996 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч.
1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч
2001-2006 онд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга
2006 оноос одоог хүртэл ҮТЕГ-ын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)