Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нар Ерөнхийлөгчид зөвлөнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр хэн хэн томилогдох нь иргэдийн дунд хүлээлттэй байгаа. Тэгвэл  Ерөнхийлөгч өчигдөр зарлиг гаргаж орон тооны бус зарим зөвлөхийг албан тушаалаас нь чөлөөллөө. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, эдийн засагч Ч.Отгочулуу нар ажиллана. Мөн Ерөнхийлөгч Цэргийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Бямбажав, Ерөнхийлөгчийн дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон байна.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)