Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Түймрийн голомтод онгоцоор тусламж хүргэнэ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хоол хүнс, хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хандив тусламжийн 24 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг  хүргэхээр Зэвсэгт хүчний МИ 171Е загварын нисдэг тэргээр нислээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг, ГТТГ-ын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нарын бүрэлдэхүүнтэй тус ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1, Мандал сумын 1, Төв аймгийн Батсүмбэр сумын 1, Эрдэнэ  сумын 1, нийт 4 түймрийн голомтод очиж, түймрийн нөхцөл байдалтай танилцаж, хандив тусламжийн бараа материалыг хүргэх юм.
 
2017.07.20-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 556 аж ахуйн нэгж, байгууллага, иргэд 546 сая төгрөгийн хандив тусламжийг Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлээд байгаа аж. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)