Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

АНУ-ын Колорадо мужид амьдарч байгаа монголчууд ОБЕГ-т хандив өглөө

Ойн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор  төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандив ирүүлсээр байна. Тухайлбал өнөөдөр АНУ-ын Колорадо мужид ажиллаж, амьдарч байгаа монголчуудын төлөөлөл болох 74 гэр бүлийн 5,666,000 төгрөгийн хандивыг Г.Ганзориг, Г.Алтансувд нар ОБЕГ-т гардуулан өглөө. Колорадо мужид ажиллаж, амьдарч байгаа Монголчууд маань өнгөрсөн 07 дугаар сарын 16-нд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж байх үерээ хандивын аян өрнүүлсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)