Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

“Сэтгэл эгшиг”-т хөг нэмцгээе

Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав БНХАУ-ын Бээжин хотноо долдугаар сарын 10-нд ходоодны хавдрын хоёр удаагийн хагалгаанд орж, одоогийн байдлаар эрчимт эмчилгээ үргэлжилж байна. Түүний хагалгаа, эмчилгээний зардалд одоогоор 60 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа бөгөөд цаашдын эрчимт эмчилгээний зардалд 100 гаруй сая төгрөг шаардлагатай байна. Иймээс ховорхон авьяас билэгт хүмүүн, дэлхийд данстай хөгжмийн зохиолчийнхоо амь насыг аврах "Сэтгэлийн эгшиг" хандивын аяныг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байна. 
Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав нь мэргэжлийн хөгжмийн бүх төрөл зүйлээр тухайлбал, дуурь, бүжгэн жүжиг, симфони, концерт, оратори зэрэг том хэлбэрийн бүтээлүүдээс эхлэн магтуу, удиртгал, жүжиг, кино, бүжгийн хөгжим, симфони уран сэтгэмж, романс, поп аязууд, дууны уран бүтээл гээд олон зуун бүтээлүүд туурвисан билээ. Түүний бүтээлүүд одоогоор дэлхийн 40 гаруй оронд олон удаа тоглогдсоор байгаа бөгөөд тухайлбал “Замбуутивийн наран” магтуу нь 1985 онд ЮНЕСКО-ийн хөгжмийн шилдэг бүтээлийн санд шалгарч, “Хүүхэн Хутагтын дуулал” бүтээл нь 2002 онд Япон, Солонгос Улсад болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол, “Хэрлэнгийн домог” бүтээл нь 2005 онд Шведийн Стокгольм хотноо Нобелийн шагнал олгох ёслолын нээлтэнд тоглогдсон зэрэг бахархам жишээ олныг дурьдаж болно.
Хандивын дансны дугаар: Хаан банк 5028551348
Данс эзэмшигч : Хэнтий аймгийн нутгийн зөвлөл Хөгжмийн зохиолч Б.Шарав Хандивын данс
Жич: Овог нэр, утасны дугаараа үлдээнэ үү 
Холбоо барих утас: 7014-7222, 93119669, 99094464
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)