Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Дархан аварга А.Сүхбатын хүү аймгийн начин болж, Д.Одхүү начны хүү аймгийн арслан боллоо

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмаар улсын цолт бөхчүүдийн хүүхдүүд одтой сайхан наадлаа. Тодруулбал, Дархан аварга А.Сүхбатын ууган хүү С.Хангай аймгийн начин болж, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат улсын начин Д.Одхүүгийн хүү О.Цэцэнцэнгэл 18 насандаа аймгийн арслан боллоо. 
С.Хангайгийн хувьд Төв аймгийн баяр наадамд зодоглон аймгийн начин цол хүртсэн. Хүчит 256 бөх зодоглосон энэ наадамд С.Хангай тав давж аймгийн начин цолтой болсон. Тэрбээр дөрвийн даваанд аавынхаа шавь, заан Д.Амгаланбаатартай оноолт таарч давсан бол тавын даваанд улсын начин Ч.Баянмөнхийг давж, аймгийн начин болжээ. А.Сүхбат аваргын ууган хүү С.Хангай 1996 онд төрсөн. Тэрбээр хоёр жилийн өмнө Төв аймгийн Сэргэлэн сумандаа түрүүлж, 19 насандаа сумын заан цолтой болсон юм. 
Харин О.Цэцэнцэнгэл Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн. Хэнтий аймгийн баяр наадамд улсын начин Б.Одхүү, Б.Чинзориг тэргүүтэй 256 бөх уран мэх, хүч чадлаа сорин барилдсанаас залуу бөх О.Цэцэнцэнгэл найм даван түрүүлж аймгийн арслан болсон. Тэрбээр тавын даваанд улсын начин Б.Батбаяр, зургаагийн даваанд аймгийн хурц арслан С.Ариунбилэг, долоогийн даваанд сумын заан О.Эрдэнэбатыг, үзүүр, түрүүнд аймгийн заан цолны болзол хангасан цэргийн начин Г.Бадрахыг өвдөг шороодуулан аймгийн арслан цол хүртсэн юм.  
О.Цэцэнцэнгэл 1999 онд онд төрсөн бөгөөд үндэсний бөхөөс гадна жүдо бөхөөр барилддаг. Тэрбээр 2016 онд жүдогийн УАШТ-ээс эрэгтэйчүүдийн 90 кг-д хүрэл медаль хүртэж байсан юм. Мөн Азийн залуучуудын АШТ-ээс өнгөрсөн онд хүрэл медаль хүртсэн билээ. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (6)
Зочин [202.179.31.45] 2017/07/21
Шударга зүйл гэж Монголд үлдэхнүү. Гуйж гувшиж дарамталж авсан цол. Хүүхдүүддээ хүртэл буруу зүйлийг хар багаас нь зааж өгхийм даа.
Зочин [202.70.46.231] 2017/07/21
Yahavdee aav ni yarial bolgchihdog baihgui yu....buun nairaa shdee
Зочин [202.179.27.150] 2017/07/21
aimag sumiin naadam ni hurtel neg muu nairaatai bolson mongol bukh huurhii doo
Зочин [66.181.177.183] 2017/07/21
Ene huu yum duulganaa
Зочин [122.201.21.75] 2017/07/22
haha
Зочин [202.21.112.117] 2017/07/21
Цолгүй бөхөд унадаг улсын начин ч гэж юу байсан юм 40 гарсан хэдий ч,