Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

“Надаар тоглосон хайр” дэлгэцийн бүтээл боллоо

 "Хувьсал" продакшны продюсер Г.Цоггэрэлийн санаачлагаар бичигдсэн МУСГЗ Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр” зохиолыг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулан 2001 онд Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа анх удаа тавьж байсан билээ.

Уг бүтээлийг давхардсан тоогоор 300 гаруй мянган хүн үзэж, тухайн үед залуусыг байлдан дагуулж байсан "Надаар тоглосон хайр" жүжгийн гол дүрд СТА Д.Ганцэцэг, СТА Г.Амгаланбаатар, СТА С.Болд-Эрдэнэ нар тоглож үзэгчдэд хүргэж байсан бол эдүгээ 16 жилийн дараа тайзны уг бүтээл дэлгэцийн бүтээл болж байна.

“Надаар тоглосон хайр” дэлгэцийн бүтээлийг “ЭЛДЭВ-ОЧИР ФИЛМС”, “LINE Entertainment”, “WONDER WORKS” ХХК хамтран хийсэн бөгөөд үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байгаа юм байна.

“Надаар тоглосон хайр” УСК-ны гол дүрүүдэд жүжигчин Б.Мишээл, Д.Бямбадорж, Д.Алтанцоож нар тогложээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)