Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Дэлхийн мисст Ц.Энхжин Монгол Улсаа төлөөлнө

Дэлхийн мисс тэмцээнд эх орноо төлөөлөх үндэсний ялагчаар Цэвээндашийн Энхжин тодорлоо. Ц.Энхжин нь дэлхийн шилдэг Кембрижийн Урлагийн их сургуулийг /Cambridge School of Art/ интерьер дизайны чиглэлээр төгссөн  байна. Мөн тэрбээр Кембрижийн их сургуульд бакалаврын зэргээ хамгаалсныхаа дараагаар Италийн уран барилгын гайхамшиг болсон Флоренц хотын Дизайны их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистрын зэргээ хамгаалжээ. Манай улсын бүсгүйчүүд 2005 оноос эхлэн "Дэлхийн мисс" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцдог болсон юм. Хамгийн анх  Г.Хонгорзул оролцож байсан бөгөөд тэрбээр 16-хан настайдаа дэлхийн миссд эх орноо төлөөлөн оролцож байсан юм. 
 
 
Блиц:
Нас: 24
Өндөр: 174
Биеийн харьцаа: 86/60/90
 
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)