Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

УДЭТ-ынхан Архангайд тоглоно

УДЭТ-ын уран бүтээлчид энэ  сарын 9, 10-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод, 12-нд Тосонцэнгэл суманд, 14, 15, 16-нд Завхан аймгийн Улиастай хотод, 19, 20, 21-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод тоглоно.
 
Аялан тоглолтын хөтөлбөрт  зохиолч, найруулагч Н.Ганхуягын  “Бүүвэй”,  “Красногоров-7”  төслийн хүрээний шилдэг бүтээл “ Би ч гэсэн жаргамаар байна”, хүүхэд багачууддаа зориулж Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгүүдийг тоглох юм. Аялан тоглолтын бүрэлдэхүүнд МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Ж.Оюундарь, СТА Б.Нармандах, С.Болдэрдэнэ, Г. Амгаланбаатар, Ц.Цэрэнболд, Э.Тодгэрэл, М.Тогтохжаргал зэрэг театрын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон 30 гаруй уран бүтээлчид багтсан байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)