Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Сэтгүүлч П.Алтанцэцэг “СҮҮТЭЙ ДӨРӨӨ” номоо МҮОНТ-ийн ойд зориулан туурвижээ

МҮОНТ-ийн Нийгэм соёлын албаны сэтгүүлч П.Алтанцэцэг “Сүүтэй дөрөө” номынхоо нээлтийг өнөөдөр хийлээ.
 
Түүний номын нээлтэд тус албаны редактор Ж.Эрдэнэцогт, ивээн тэтгэгчээр оролцсон Хэнтий аймгийн Батноров сумын харьяат, аймгийн аварга малчин О.Төмөрбаатар гэргий Н.Нямсүрэнгийн хамт оролцсон юм. Харин зочдоор ах дүүс нь ажлын хамт олон саатжээ.
 
П.Алтанцэцэг өмнө нь “Борог өвсний шивнээ”, “Бүүвэй цагаан саран”, “Сэтгэл зүрхний бичлэг” зэрэг номыг бичээд байсан бол энэ удаагийнхаа бүтээлийг МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулан туурвисан байна. Уг номын редактороор МҮОНР-ийн захирал, зохиолч, яруу найрагч Б.Баярсайхан, хэвлэлийн дизайнераар Д.Өлзийхутагт ажиллажээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)