Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

МУИС-ийнхан Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монголын ууган их сургууль МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. МУИС нь 1946 онд анхны төгсөлтөө хийснээс хойш өдгөө 71 удаагийн төгсөлтөөр 100 мянга орчим их сургуулийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргасан байдаг.
 
МУИС-ийг санаачлан байгуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүн нь Монголын төрийг 44 жил удирдсан, Улсын баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал юм. Мөн Х.Чойбалсан, Ж.Батмөнх нар нь тус сургуулийн үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой эрхэм хүмүүст МУИС-ийн удирдлагууд өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.
 
Ёслолын ажиллагааг нээж тус сургуулийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлэхдээ, “Өнөөдрөөс 75 жилийн өмнө буюу 1942 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Монголын боловсрол шинжлэх ухааны түүхэнд мартагдашгүй өдөр тохиож МУИС-ийн нээлтийн ёслолд маршал Х.Чойбалсан үг хэлж, “Дэлхийн II дайны хүнд нөхцөлд ЗХУ-ын тусламжтай Монгол Улсад анхны Их сургууль нээж байгаа явдлын түүхэн ач холбогдлыг онцлоод дээд боловсрол эзэмшихийн тулд оюутан та бүхний хичээл зүтгэл, шантрашгүй хөдөлмөр чухал болохыг зөвлөсөн байдаг. 1939-1952 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Маршал Х.Чойбалсангийн цаг үе бол Монгол улсын түүхийн хувьд нэлээд амаргүй цаг үе байсан нь ойлгомжтой. Тэрбээр үндэсний тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхийн тулд олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь өнөөдөр сайнаар ч, саараар ч дурсагддаг. Гэхдээ эцсийн бүлэгт түүний хамгийн дээд зарчим бол  Монгол Улсын тусгаар тогтнол байсан гэдгийг өнөө үеийнхэн сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс цадиг түүхийн хуудаснаа баларшгүй мөрөө үлдээсэн МУИС-ийг үндэслэн байгуулагч, маршал Х.Чойбалсангийн алдар гавьяа сууг үеийн үед мартаж болохгүй гэдгийг онцлон тэмдэглэж байна” гэв.
 
Цэцэг өргөх ёслолд МУИС-ийн удирдлагууд, ахмад багш нар, төгсөгчид, оюутны төлөөлөл хүрэлцэн ирсэн байв. Мөн энэ өдөр МУИС-ийг санаачлан байгуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн, Монгол Улсын баатар, Маршал Ю.Цэдэнбал, Монголын төрийн зүтгэлтэн, БНМАУ-ын Ерөнхий сайд, төрийн тэргүүний алба хашиж байсан эрдэмтэн, профессор Ж.Батмөнх нарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [188.98.95.141] 2017/10/07
Naad oros nahuunuud chini tanai surguuli tugssun arai dunguur hesgiig yosoti zovooson doo