Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Д.Сумъяабазар гишүүн Уул уурхайн сайд болох уу

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томиллоо. Тэрбээр УИХ-ын чуулганы индэр дээрээс амиа алдахаас айхгүй, ард түмний итгэлийг алдахаас айж байна хэмээн мэдэгдэв. Ж.Мөнхбат тэргүүтэй МАН-ын 20 гаруй гишүүн Ерөнхий сайдыг томилсон чуулганы нэгдсэн хуралдаанд суусангүй. Тэд шинэ Ерөнхий сайдыг танхимынхаа 50 хувийг өг гэж шахалт үзүүлж байгаа гэсэн бор шувуу Төрийн ордонд нисэж явна лээ. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан МАН-ын гишүүд сайдын суудал сэрүүн зүүдлээд завгүй. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Шадар сайд болж магадгүй гэгдэж байсан Д.Сумъяабазар гишүүн Уул уурхайн сайдад яригдаж эхэллээ. Өөрөө энэ суудлыг сонирхон идэвхийлэн хөөцөлдөж эхэлсэн мэдээлэл байна. 
 Эх сурвалж: niislel.mn
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (4)
Зочин [66.181.185.123] 2017/10/06
Ямарч боловсролгүй байж арай ч дээ.ичээсэй
Зочин [202.131.236.139] 2017/10/05
Хүрэлсүхийн хүчинд Хүн шиг болчоод Мөнхбат одоо юу вэ хар хүүхний эрлэг чинь Шалдан банди байсан Хэн тэрийг улс төрч болгож хүний өөдөөс хэлэх үгтэй хэлэлцэх цээжтэй болголоо
Зочин [202.131.236.139] 2017/10/05
Сумьяабазар өөрийгөө яасан их бичүүлж байнаа Ичиг Ичиг Шадар сайд ч гэх шиг уул уурхайн сайд ч гэх шиг
Зочин [150.129.142.70] 2017/10/04
Araichdee