Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

МАН-ын бүлгийн 65 гишүүн намаасаа хөөгдөх болзлоо хангачихлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилоход МАН-ын бүлгийн 20 гаруй гишүүн хуралдаанд орж ирэлгүй ажил хаялт зарлав. Тэдгээр гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүх бидэнтэй уулзсангүй, эв нэгдлийг хангах талаар ямар нэг алхам хийгээгүй учраас чуулганы хуралдаанд оролцоогүй гэх тайлбарыг хэвлэлээр дамжуулан дайлаа.
 
Олон нийт үнэндээ улс төрийн энэ нүүдлийн учрыг сайн ойлгосонгүй, дотоод хагаралдаа идэгдэж байгаа МАН-ынханд бухимдаж байгаагаа илэрхийллээ. МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлж, энэ шийдвэрийн дагуу УИХ дахь бүлэг нь 100 хувийн саналаар дэмжсэн. Гэтэл 30 дахь Ерөнхий сайдыг яг томилох болоход УИХ-ын 20 гаруй гишүүн өөрийн нам болоод бүлгийнхээ шийдвэрийн эсрэг зогссон нь яаж ч гоёор тайлбарлах гээд олон нийтэд сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй. Хэрэв УИХ дахь АН-ын бүлэг дэмжээгүй бол Ерөнхий сайдыг томилох асуудал дахиад л гацаанд орох байлаа. 
 
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан МАН-ын бүлгийн 32 гишүүнийг намаасаа хөөнө гэж мэдэгдэж байв. Намынхаа шийдвэр, дэмжлэгээр байгуулсан Засгийн газрыг огцруулсан нь тэдэнд улс төрийн хариуцлага тооцох хангалттай үндэслэл болно гэж МАН-ын нөлөө бүхий олон гишүүн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл энэ үгс мартагдаж амжаагүй байхад Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг цээжээрээ хамгаалж байсан гишүүд Бага хурал, УИХ дахь бүлгийнхээ цагаан дээр хараар бичсэн шийдвэрийг эсэргүүцэж, Ерөнхий сайдын томилгоонд оролцсонгүй. УИХ-ын гишүүн тухайн хэлэлцэж байгаа асуудалд оролцоогүй бол автоматаар эсрэг санал өгсөнд тооцдог. Энэ өнцгөөр харвал УИХ дахь МАН-ын бүлгийн 20 гаруй гишүүн намаасаа хөөгдөх болзлоо аль хэдийнэ хангажээ. Үүн дээр өмнө нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 32 гишүүнийг нэмж тооцвол УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн бүгдээрээ намаасаа хөөгдөх асуудал хөндөгдөнө. 
 
Монголчууд мэхт мэхэндээ гэж ярьдаг. Эрх ашгийн эрэмбээ албан тушаалын сонирхлоосоо болоод алдчихсан эрх баригчид бодлогогүй алхмаасаа болоод олонхийн байр сууриа хэдийнэ алдчихлаа.
 
Яг үнэндээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн зөвшөөрч, УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж томилов. УИХ-д 65 суудалтай МАН олонхийн эрхээ ч, үүргээ ч биелүүлэх чадамжгүй болтлоо хоорондоо хагаралдаж, тэрхүү толхилцоон нь төрийн ажил алба тогтсон хууль, номын дагуу хэвийн үргэлжлэхэд саад болж байна. Хэрэв дээр дурдсан үндэслэлээр МАН-ын бүлгийн 65 гишүүнд намынхаа шийдвэрийн эсрэг зогссон гэх үндэслэлээр улс төрийн хариуцлага тооцож гишүүнчлэлээсээ хасвал бүгд бие даагчид болно. УИХ-д 65 гишүүнтэй олонх бус гуч гучаараа хуваагдсан бие даагчдын нэгдэл бий болно гэсэн үг. Үүний цаана монголчуудын 2016 онд хийсэн сонголт үнэгүйдэж хоцорно. Эдийн засгийн хямралтай байгаа Монгол Улсад улс төрийн хямрал бодит утгаараа нүүрлэснийг ганц энэ жишээ нотолж байна. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (37)
Зочин [122.201.21.200] 2017/10/09
Hurelsuhees aigaad uheh bii sain salgaj hariutslaga tootsoh gants hun ni Hurelsuh mun
Зочин [122.201.31.246] 2017/10/09
МАН ДАХЬ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ ОЛНОО НЭГЭНТ ИЛ БОЛСОН ТЭДНИЙГ ЁС ЗҮЙН БОЛОН ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГАД ТАТАХААС ЭХЭЛНЭ !!!!
Зочин [69.140.122.22] 2017/10/08
ene AN-iinxan ch adilxan daa. ungurcun 4 jil yalaa daa. Odoo ediin zacag bocoxgui l bna shui dee. Ardiin namiin dynd yac xaydag nuxduud AN-d olon bii
Зочин [122.201.21.254] 2017/10/08
yas hayaad 65 muudaltslaa yu hahah
Зочин [69.140.122.22] 2017/10/08
aa medexgui congyylid namiinxaa ecreg ajillacan xun yaj ch bodcon law oligtoi bishi dee
Зочин [103.26.195.64] 2017/10/08
Хүрэлсүх гэгч этгээд олигтой хүн яавч биш!! Монгол улс минь юу л болоод байна даа! Нам нэртэй луйварчидыг бүгдийг нь толгойг таслах хэрэгтэй!!!
Зочин [202.21.106.160] 2017/10/08
Uls orni ard tumnii esreg bugsuu hamgaalsan muu avilgachin gulugnuudig Hyadadiin arga barilaar tsaazaar avaad ehlevel taarah yum
Зочин [122.201.21.253] 2017/10/08
65-ын бүлэг МАНАН бүлэг эх орныг дуусгах нь гэдгийг тэнгэр харлаа, ард түмэнд дохио өглөө.одоо эднээс тэр дундаа хятад угшилтангуудаас хурдан салах цаг нэгэнт болжээ.сэрээрэй.сэрээрэй хүн ардаа!!!!
Зочин [122.201.21.254] 2017/10/07
ene 65 yuunii tuluu ih hurald garsan be gedegee ene namar hangaltti batallaa zuvhun alban tushaal erh medel asar ih mungunii tuluu gedeg n todorhoi baina tedniig zailuultsgaay
Зочин [202.70.46.238] 2017/10/07
ene bol hagaral bus hulgaichdaas salah temtsel um
Зочин [202.9.42.245] 2017/10/07
Сонгогдсон ард иргэдийн эрх ашиг хамгаалаагүй зөвхөн намын эрх ашгийн төлөө ажиллаж байгаа гишүүдийг эргүүлэн татаж эрүү үүсгэдэг болбол шударга ёс тогтох бх
Зочин [202.179.31.70] 2017/10/07
Шинэ засгийн газартай шинэ еронхий сайдтай болсон нь зов.тэгэж байж сонгуулийн амлалтаа биелуулнэ.эрдэнэбатын засгийн газраас хусэн хулээх зуйл байгаагуй.оорсдоо 160 тэрбум гэх мэт луйвартамхиний татвараас нэгнээ чолоолох гэх мэт багш эмч нарын цалинг нэмэгдуулэхгуй баталгааг гэрээ хийж олон улсын валютийн сантай хийсэн.одоо хуулиар шалгаж хариуцлагыг нь хулээлгэж улсад учруулсан олон тэрбумын хохирлыг толуулэх естой.
Зочин [66.181.160.42] 2017/10/07
Намуудын толгойг аль болох өндийлгөхгүй дарж байх хэрэгтэй
Зочин [182.160.5.225] 2017/10/09
Зөв
Зочин [202.9.43.150] 2017/10/07
Зочин [122.201.24.185] 2017/10/07
.mòngol yragshaa nam hoishoo
Зочин [66.181.177.198] 2017/10/06
Албан тушаал авилга 2 ын төлөө нүдээ ухахаас буцахаа байсан луйварчид. Бүгдийг нь буудан хороочиход гарзгүй шугалтнууд.
Зочин [182.160.5.225] 2017/10/09
ТИЙМ ШҮҮ БУУДЬЯ
Зочин [59.17.149.86] 2017/10/06
Албан тушаалын төлөө орондоо ч орох завгүй тэмцэлдэж байна даа. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор МАН ялзарч байхаар ингээд нэг талдаа багтсан нь дээрдээ. НОМТОЙБАЯР МӨНХБӨТ БАНДААШ МИ МОНГОЛЫН ГАЗАР ШОРООГ УХАЖ БАЯЖИГСАД НЭГ ТАЛДАА ГАРСАН ХАРАГДАЖ БАЙНА
Зочин [182.160.5.225] 2017/10/09
ЛУЙВАРЧИД НЭГ ТАЛДАА ГАРСАН БГААГ ХАР Л ДАА
Зочин [122.201.21.254] 2017/10/07
Гандааш чинь хүрэлсүхийн нохой шүүдээ. Хүрэлсүх хамгаалаад үлдэнэ тэр баасыг
Зочин [27.123.214.94] 2017/10/07
ЕС одоо улс орныхоо төлөө ажиллаж шудрага есыг төлөвшүүлнэ! Чиний бодож байгаа шиг мелечи юмаар оролдохгүй!
Зочин [122.201.21.254] 2017/10/07
harj l bai. Gantulgaiig hamgaalaad uldene. tiim ardiin tuluu bol gandaashaa shudarga shuuj shorond n hiildee
Зочин [103.229.122.55] 2017/10/06
Hvrlee bol uls ornoo bodson hvn harin luibarchin erliiz hulgaich bogs doloogchdoos urbaj bj uls ornoo abch vldlee dee ,odoo luibar ni ilcjlegdeh bolhoor booj vheh geed ynz bvreer harluulj bn
Зочин [182.160.37.118] 2017/10/06
MAN 20 ond baihgui boloh yum baina, ashgui dee! Ali hediin ene nam tarah baisiim. Oligtoi 3dagch huchin garch irvel sain l baina daa. Enhtuvshin gej hun YS boloh gesen zuudneesee sereed bodit baidaltaigaa evler, iim muuhai hagaln butargagch, doloogch hun YSaid boloogui ni yamar ih az ve???? Za ene J.Munkhbat gej shulsee usergesen sejgiin mangar Uls turd dahin buu uzegd, hiij chaddag yum baidag yum bol terniigee hiigeed amidar, TATVAR TULUGCHDIIN mungunuus idej hanaagui yu???? ZAILTSGAA!!!
Зочин [103.229.123.188] 2017/10/07
Estoi yag unen heljee
Зочин [27.123.212.128] 2017/10/06
Урваач шарваач хүнээс ийм зориг гарахгүй байх. Хүрэлсүхэд цаашдынх нь ажилд амжилт хүсье. үнэхээр болохгүй байсныг нь хүн бүр л мэдэж байгаа
Зочин [202.9.42.241] 2017/10/06
Хүрхэлсүх эх орон гэж яриад хэрэггүй.
Зочин [184.164.133.43] 2017/10/06
Hurelsuh bol urvaach sharvaach hun shude
Зочин [202.9.42.241] 2017/10/06
Хүрэлсүх шиг улаан урвагч байхгүй. ГИшүүд бид дэмжихгүй байна. Тоглоомын ЗГ бүдэх нь.
Зочин [122.201.31.246] 2017/10/06
М.ЭНХБОЛД ТОЛГОЙТОЙ МАН ДАХЬ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ НАМДАА ТӨДИЙГҮЙ ТӨР УЛСАД МӨН Ч ИХ ГАЙ ТАРИНА !!! ГЭХДЭЭ ШУДАРГА ЁС ЯЛНА!!!
Зочин [184.164.147.5] 2017/10/05
65 bol 60 terbumaar l garsan humuus
Зочин [182.160.0.205] 2017/10/05
Ерөнхийлөгчийнөө Овог мэддэггүй сэтгүүлч үү
Зочин [202.179.31.81] 2017/10/05
Ичих булчирхай байна уу? Эх орон ард түмнийхээ төлөө бол АН-тай байтгуй чөтгөртэй нийлсэн ч яахав. Юун Энхтүвшин эв нэгдэл, эрх ашиг вэ? МАНАН-гаас салая. Хүрэлсүхээ үзүүлээд өг. Наад Содбаатар чинь биш үү? бодолтой бай.
Зочин [122.201.22.58] 2017/10/06
Зочин [184.164.147.5] 2017/10/05
65 эрх зүйн чадамжгүй юм байна.
Зочин [112.72.11.101] 2017/10/05
Ene 65 erh medel alban tushaaliinbtuluu yaahad ch belen gedegee batallaa