Гадаад харилцааны яамны ёслол, хүндэтгэлийн өргөөг ашиглалтанд оруулав
Өдрийн төрх
2017-10-07
НИЙСЛЭЛ.mn
Гадаад харилцааны яамны барилгын төв хэсэг 1947 оны 10 сард ашиглалтад орсон. Яамны өргөтгөлийн барилгын ажил 2013 онд эхэлсэн бөгөөд гүйцэтгэл нь удааширалтай байсан барилгын ажлыг энэ онд эрчимжүүлснээр 2017 оны 10 дугаар сарын 6-нд бүрэн дуусгаж, ойрын хугацаанд Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгов.
 
Ёслол, хүндэтгэлийн өргөөг ашиглалтад оруулж буйтай холбогдуулан уг өргөөний албан ёсны нээлтийн ёслолын арга хэмжээ 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр болов. Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, Дэд сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар болон тус яамны нийт албан хаагчид оролцлоо.
 
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочдын сэтгэгдэл (0)