Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Хүрэлсүхийн Засгийн газрын 11 гишүүн тодорхой болж 3 гишүүнээс татгалзлаа

2017/10/11
НИЙСЛЭЛ.mn
Өчигдөр МАН-ын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлахаар хуралдсан билээ. Ойрын өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүд хэн байх талаар таамаг мэдээллүүд яригдаж олон ч хүний анхаарлын төвд байсан. Шинэхэн Ерөнхий сайдын өрөөний үүд ч хөлд дарагдаж, түүнтэй уулзах цуваа тасраагүй талаар бор шувуу ордоноор жиргэж байлаа.
 
МАН-ын бүлэг албан ёсоор 2 хуваагдсан болохыг бүлгийн гишүүд ярьж, өрнөх үйл явдал ч баталж байсан бол албан бусаар 3, 4 ч хуваагдсан гэх яриа гарах боллоо. Ямартаа ч У.Хүрэлсүхийн засгийн газрын гишүүд өчигдөрийн бүлгийн хурлаар ихэнх нь тодорсон байна. 
  • Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ш.Раднаасэд,
  • БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмаа,
  • Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ,
  • Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделхан,
  • Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар,
  • Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар,
  • Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Б.Батзориг,
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар С.Чинзориг,
  • Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэлийг томилно гэж танилцуулсан гэсэн мэдээлэл байна.
Мөн тэрээр 60 тэрбумын гэгдээд байгаа хотын фракцын санал болгосон 3 хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ бүлгийн хурал дээрээ ярьжээ . У.Хүрэлсүхийн Засгийн газрын Шадар сайдад нэр нь яригдаж байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг “…”Эм Си Эс”-ийн Л.Энх-Амгалан, “Петровис”-ийн О.Содбилэг нар уул уурхайн сонирхлын зөрчилтэй тул Засгийн газартаа сайдаар ажиллуулахаар нэр дэвшүүлэх боломжгүй. Мөн УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатыг цэргийн алба ч хаагаагүй хүн Батлан хамгаалахын сайдад тэнцэхгүй учир нэрийг нь дэвшүүлэхгүй” гэсэн бололтой.
 У.БАТТУЛГА
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (8)
Зочин [43.242.243.231] 2017/10/12
OYUNII ELIT HUUHDUUDIIG ERH TEGSH BUSDIIN ADIL SURGUULD SURVAL HICHEELDEE DURGUI BOLNO YAJ HICHEELD N DURTAI BOLGOH VE HUN BOLGON BUH MERGEJLIIG EZEMSHIDEG BOLGOOD DURTAI BOLGONO GEVEL OROOSGOL HUND TAARDAG TAARDAGGUI MERGEJIL GEJ BII HUN HUNII SONIRHOL OOR
Зочин [27.123.212.141] 2017/10/11
Ичиж үх Хүрэлсүхээ жэнкогийн дүүд нь өгч байгаа бэлэг ахыг нь сайд болгоо шивдээ ийм хөг байж Энхамгалан Содбилэг 2-с үнэндээ айждээ энэ хоёр шударга л даа харин хүрэлсүх зүгээр л дүр эсгэгч шүү дээ
Зочин [202.179.24.117] 2017/10/11
СУМЪЯАБАЗАР, САРАНГЭРЭЛ, БАТЗОРИГ НАР БОЛОХГҮЙ ЭЭ. БӨХ УУЛ УУРХАЙГ, СЭТГҮҮЛЧ ЭРҮҮЛ МЭНДИЙГ УДИРДАНА ГЭЖ ЮУ БАЙСЫН. ИЙМ ЗАВААН ЮМАА БОЛЬЧИХОЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЗАСГААС ӨӨДТЭЙ ЗҮЙЛ ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ Л ЮМ БАЙНА!
Зочин [202.179.24.117] 2017/10/11
За үнэндээ сонирхлын зөрчилгүй хүн гэж байхгүй ш дээ. Цэрэнбатаас татгалзсан үндэслэл бол болж байна. Харин Энх-амгалан, Содбилэг нарыг дэмжих ёстой байсан. Ийм байвал цаашаа ч хол явахгүй нь дээ!
Зочин [202.9.43.187] 2017/10/11
Заавал солих хэрэг бна уу Цогцэц эг сайд ажил хийгээд байгаа ш дээ
Зочин [202.9.43.187] 2017/10/11
ЭМС г үлдээж болдоггүй юм уу
Зочин [103.50.206.40] 2017/10/11
Banhar uls dayaar nohoinii hushuu barih bii deee haha
Зочинndjnejnej12 [24.5.239.98] 2017/10/11
BANXAR B.BATZORIG UU OOR YM ALGA UU