Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Америкийн шүтээн шоуны 2018 оны дугаар гарах нь тодорхой боллоо

Америкийн шүтээн шоуны 2018 оны дугаарууд хэзээ гарах тухай ABC телевиз мэдээллээ. Риан Сийкрестийн хөтөлдөг энэхүү шоу 2018 оны 3 сарын 11-нээс гарч эхэлнэ. Шоуны шинэ улирлын сонгон шалгаруулалтийн дугаар цацагдаж эхлэхээс 3 сарын өмнө эхлэх бөгөөд нийт 23 улсад шалгаруулалт хийхээр болжээ. Харин хаалтын шоу тоглолт нийт 2 цагийн турш үргэлжилнэ. Шинэ улирлын шоуг Кэти Перри, Лионел Риччи, Лиук Брайн нар шүүхээр болжээ. Кэти Перри шоуны шүүгчээр ажилласан тухай “Шоуны шүүгчдээр тун гайхалтай хүмүүс ажиллахаар болсон. Тийм болохоор үнэхээр гайхалтай авьяастнуудыг шалгаруулна гэдэгт итгэлтэй байна. Хөгжмийн зах зээлийн хурдацтай хөгжлийн энэ үед шинэ шинэ авьяастнуудын орон зай дутагдаж байна. Тиймээс шоугаар дамжуулж алдартай залуу уран бүтээлчид төрөн гарна гэж найдаж байгаа” хэмээжээ. 

Ц.Аюу

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)