Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Жүжигчин, дуучин Рэйн шинэ цомог гаргана

Дуучин, жүжигчин Рэйн ирэх сард бүрэн хэмжээний цомог гаргахаар болжээ. Энэ тухайгаа Рэйн хэмээх тайзны нэрээрээ олонд танигдсан Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Чон Жи Хүнь өчигдөр мэдэгдэж  Кэй-попын ертөнцдөө эргэн ирэхээр болсноо мэдээлжээ.
 
“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, 2014 оны нэгдүгээр сард “Борооны нөлөө” хэмээх зургаа дахь цомгоо гаргаснаас хойш буюу бараг дөрвөн жилийн хугацаанд дуучин Рэйн “EP” хэмээх долоо дахь бүрэн хэмжээний цомгоо гаргахаар бэлтгэжээ. Түүний “EP”  цомгийн нээлтийн өдөрлөг ирэх сарын 1-нд болох аж.
 
Төн тэрээр энэ оны нэгдүгээр сард тэрбээр Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Тэ Хитэй гэрлэж, өнгөрсөн сард  охинтой болсон юм.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)