Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Рианнагийн гаргасан гоо сайхны брэнд орлогоороо дэлхийд тэргүүлж эхлэв

Дуучин Рианнагийн үүсгэн байгуулсан "Fenty Beauty" брэндийн анхны цуглуулга есдүгээр сарын 8-нд худалдаанд гарсан билээ.  Хамгийн анх Нью-Йорк хотын Sephora сүлжээ дэлгүүрийн Times Square дахь төв салбарт нээлтээ хийсэн энэ цуглуулга нь Sephora брэндүүдийн албан ёсны вебсайт дээр борлуулагдаж байна.
 
 
Судалгаагаар тус брэндийн бүтээгдэхүүн нь худалдаагаараа бусад косметик брэндүүдтэй өрсөлдөж гуравдугаар байрт орсон нь амжилттай үзүүлэлт юм. "Fenty Beauty"-гийн есдүгээр сарын нийт орлого 72 сая ам.долларт хүрсэн байна. Ингэснээр залуу брэнд өөрийн амжилтаараа Urban Decay, NYX, Benefit гэх зэрэг алдарт брэндүүдийн орлогыг ганцхан сарын дотор давж чаджээ. 
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)