Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Сэлэм эргүүлж танхайрсан залуу НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны дүү байжээ

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун “ VIP security” хэмээх хамгаалалтын албыг үүсгэн байгуулж байсан түүхтэй. Улс төрд орсон болохоор хувийн бизнесээ өөрийн төрсөн дүү  С.Бямбацогтод шилжүүлэн өгсөн байдаг.  Гэвч сайн ахын далбаан доор дүү нь буруу аархаж,  бусдад уурласан уураа баарны хамгаалагч нарыг зодож, тэр ч бүү хэл сэлэм гаргаж ирэн хагалж эвдэх боломжтой бүхнийг эвдэж танхайрсан байна.
Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү Самданнямын Бямбацогт 2017.11.11-ээс 12-нд шилжих шөнө  ДК дугаартай машин хөлөглөн нэгэн баарны гадаа ирсэн даруйдаа үгийн зөрүүгүй хамгаалагч нарыг зодсон байна. Ингэхдээ тэрбээр ганцаараа бус бүлэглэн буюу өөрийнх нь сууж явснаас гадна хоёр машин дүүрэн хүнтэй ирж багагүй үймээн дэгдээсэн байна.
 
 
Гурван машин дүүрэн 10 гаруй залуус гэнэт ирж үймээн дэгдээж байх үед ойр орчимд нь байсан хүмүүс болон баарны ажилчид цагдаад дуудлага өгсөн. Гэвч С.Бямбацогтоор ахлуулсан бүлэг танхай этгээдүүд цагдаа ирэхээс өмнө бөөндөө зугтсан бөгөөд зугтахаасаа өмнө сэлэм хуйнаас нь гарган хүний амь нас, эрүүл мэндэд халдахаар заналхийлж, хагалж, эвдэлж болох бүхнийг сүйтгэж байгааг бичлэгээс харж болно.

 

 

 
Бусдын биед халдаж байгаа энэ эрхэм уг нь өөрийн цахим хуудсандаа хүчирхийллийн эсрэг байхыг уриалсан, урлаг соёлын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог нэгэн  байгаа юм. Гэвч цахим орчинд гэгээрсэн нэгэн үнэн хэрэгтээ танхай этгээд болохыг дээрх бичлэг баталж байна.
 
 
 
 
 
С.Бямбацогтын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулиар дараах хариуцлагыг хүлээнэ гэдгийг хуульч тайлбарлаж байна. Тодруулбал, зодуулсан хүний гэмтлийн зэргээс шалтгаалан зүйлчлэл нь өөр байх гэнэ. 
 
11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
 
2.4.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
 
2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
 
13.5 дугаар зүйл.Заналхийлэх
 
2.1.бүлэглэж;
 
2.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байгаа юм.
 
Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газраас прокурорын хяналттайгаар шалгах болно. Хэрэгт НИТХ-ын төлөөлөгч ах нь нөлөөлөхгүй, цагдаа нар хэн нэгний нөлөөд автахгүй бол хэргийг үнэн зөвөөр шалгана гэдэгт найдаж байна. 
 
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (11)
Зочин [66.181.186.100] 2017/11/14
Мөнхчулууныг бүлгийн даргаас нь огцруул. Дүүгээ хүмүүжүүлж чадахгүй нөхөр төрд өндөр алба хаших ёсгүй
Зочин [162.220.220.60] 2017/11/14
Tanhairsan iim archaagui novshnuud niigemd hereggui uchir gazar deer ni Buudaj aldag huulirai baival taarna.
Зочин [202.9.47.177] 2017/11/14
ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно http//btcclicks.com/?r=95b2c5b7
Зочин444 [103.87.255.42] 2017/11/14
зүүн нүдэндээ сэлэмний сорвитой юм шиг харагдаад байх юм. ЭРТНИЙ БААТАР ЭРГЭЭД ТӨРЧИХСӨН ҮҮ, ЭСВЭЛ ЦАГ ХУГАЦААГААР АЯЛААД ОДОО ЦАГТ ИРСЭН ҮҮ
Зочин [66.181.177.149] 2017/11/14
Муу ухэр толгойт оорийгоо чингэсийн баатар гээд андуурчихсан явж бна. Муу малыг голог болгоод ог атман юмуу хаашээ юм . Толгой нь олгой болсон мал бна даа
Зочин [150.129.141.161] 2017/11/13
тэр олон нийтийн газар гээд байгаа газар нь мурийтай тоглоомны газар байнлээ. тэгээд ч энэ гар мурийтай тоглоомчин бас нууц автомат тоглоомны газар буюу казино ажиллуулдаг гэдгийг бугд мэднэ
Зочин [202.55.191.42] 2017/11/13
Bayachuudiin iim salbadainuudiig uls eh ornii tuluu hool noirgui ajild daichilj nusii ni hatsart ni naatal zutguul
Зочин [59.153.113.229] 2017/11/13
Hogiiin lalar enentei hen nohorloj yvdag bnaaaa archaagui amisgaaa
Зочин [66.181.184.75] 2017/11/13
Ene har pyaz barivchlaarai
Зочин [202.179.24.192] 2017/11/13
ийм хорвоогын хогнуцдыг алаачээ. амьсгааг амсгалуулах хэрэгтэй.
Зочин [202.179.26.189] 2017/11/13
Ene hohort bolon hamtarcan buleg etgeeduuded hatuuhan shiitgel heregtei shuu. Ene bol buleg hereg gedgiig hatuu canah ectoi. hatuu shiitgeh...