Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Замын-Үүдэд барилга барьж байсан хятадуудад халджээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 8 настай охин алга болоод арав гаруй хоног өнгөрч байна. Охиныг эрэн хайх ажиллагаанд эхлээд сайн дурынхныг оролцуулсан ч хэд хоногийн дараа сумын төвийг бүрэн нэгжиж дууссан тул одоо зөвхөн хуулийн байгууллагынхан ажиллагааг үргэлжлүүлж байна. Сайн дурынхны оролцоог хязгаарласан нь цаанаа бас өөр учир шалтгаантай байсан нь тодорхой боллоо.

 

Тус суманд байдаг барилга байгууламжийг нэг бүрчлэн нэгжиж охиныг хайсан байна. Ингэх үед бусдын өмч хөрөнгө рүү прокурорын зөвшөөрөлгүйгээр халдах, нэвтрэх явдал хэд хэд гарчээ. Сайн дураараа эрлийн ажилд оролцож байсан зарим хүн хуулиа мэдэхгүйгээс болоод ийм зөрчил гаргасан байж ч мэдэх тухай эх сурвалжууд өгүүллээ.

Хамгийн ноцтой нь Замын-Үүдэд ложистикийн төвийн барилга барьж байсан хятадуудын эрх зөрчигдсөн тухай эх сурвалжууд мэдээлэв. Охиныг эрэн хайх ажлын хүрээнд 100 гаруй хятад ажилчны сууринд хэд хэдэн удаагийн үзлэг хийжээ. Гэтэл хэсэг залуус сайн дураараа нэгдэж ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хятад ажилчдын хуаранд урилгагүй зочилжээ. Энэ үеэр гар утас гэх мэт эд зүйлс алга болсон тухай гомдол хуулийн байгууллагад ирсэн байна. Энэ үйл явдлаас болоод Замын-Үүд дэх БНХАУ-ын Консулынхан иргэдийнхээ эрх зөрчигдсөн асуудлаар орон нутгийн удирдлагуудаас асууж сураглах болжээ. Юутай ч энэ хэрэг явдлыг цагдаагийн байгууллага анхааралдаа авч тодруулан шалгаж байгаа юм байна. 

Б.Төгс

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (5)
Зочин [202.179.24.186] 2017/11/15
далимд нь хөөрч яваа гарууд л тийм юм хийж бгаа л бх
Зочин [27.123.214.85] 2017/11/15
хятдад биднийг челеетэй нэвтруулдэг биздээ.. бие биеэ хундэлж херш шиг байл даа.. жижиг юмнаас том асуудал уусч самуун болбол бид л хохирно
Зочин [103.229.122.152] 2017/11/15
Lalruud hohino
Зочин [66.181.161.14] 2017/11/14
Hyataduudiin barilgiig sain shalgah heregtei vnerch nohoi tawih heregtei
Зочин [202.9.47.177] 2017/11/14
ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно http//btcclicks.com/?r=95b2c5b7