Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Сүмо бөхийн холбооны албаны хүмүүс Харүмафүжийг байцааж эхэллээ

Нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийг зодсон гэх хэрэгт холбогдоод буй мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийг Японы Сүмогийн холбооны албаны хүмүүс байцааж эхэллээ гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.

Сүмогийн холбооны албаны хүмүүс Харүмафүжи Д.Бямбадоржийг өнөө өглөөний 10:00 цагаас Токио хот дахь “Риогокү” ордонд байцааж эхэлсэн байна.

Өнгөрсөн сард Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа Таканойва А.Баасандоржийг “Өөрөөсөө өндөр цолтой, чансаа өндөр бөхчүүдтэй хүндэтгэлтэй харьцсангүй” гэх шалтгаанаар зодож, хүнд бэртэл учруулсан гэж Харүмафүжийг буруутгаж байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.179.25.172] 2017/11/20
За тийм байдаг байж, энэ ч тодорхой болоод явчих шиг боллоо.