Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

“Victoria`s Secret-2017” шоу Шанхай хотноо зохион байгуулагдлаа

БНХАУ-ын Шанхай хотод “Victoria’s secret” брэндийн дотуур хувцасны шоу өчигдөр зохион байгуулагдлаа. Энэ нь брэндийн зүгээс тус улсад болж анхны шоу юм. “Victoria’s secret”-ийн шоунд “Сахиусан тэнгэрүүд” оролцсоноос гадна Хятадын моделиуд тайзан дээр алхсан байна. Энэ нь Хятадад тус брэндийн дэлгүүрийн борлуулалтыг өсгөхөд ихээхэн ач холбогдолтой гэж шинжээчид ярьжээ. “Victoria’s secret” брэндийн хамгийн хямд үнэтэй хөхний даруулга нь 100 орчим ам.доллар үнэтэй байдаг. Шоунд 17 орны  55 загвар өмсөгч оролцсон байна.

Оросын загвар өмсөгчид болох Ирина Шарипова, Юлия Белякова, Катя Григорева, Украины модель Даша Хлистун нарт Хятадын эрх баригчид виз олгоогүй байна. Загвар өмсөгч Жижи Хадид тодорхойгүй шалтгаанаар “Victoria`s Secret-2017” шоунд оролцож чадаагүй аж. Тэрбээр Азийнхныг доромжилсон видео сошиал сүлжээнд нийтэлж байсан нь виз авахад нь нөлөөлсөн байж болзошгүй гэсэн яриа гарсан байна. Жил бүр дэлхийн 800 сая орчим үзэгчийг байлдан дагуулдаг дотуур хувцасны шоуг арваннэгдүгээр сарын 29-нд телевизээр нэвтрүүлэх аж.

Ц.Аюу

 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)