Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Н.Дэмбэрэл, Ж.Мөнхбат нар нэрээ татлаа

МАН-ын XXVIII их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. МАН-ын даргад дөрвөн хүн нэрээ дэвшүүлсэн юм. Харин нэрээ дэвшүүлээд байсан УИХ-ын гишүүн  Ж.Мөнбат, Ерөнхий нарийн бичиг Н.Дэмбэрэл нар нэрээ татаж авсан байна. УИХ-ын нишүүн Ж.Мөнбат МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг дэмжиж байгаагаа илэрхийлээд нэрээ татаж байна гэжээ. Харин нэр дэвшигч Н.Дэмбэрэл их хурлын индер дээр илтгэл тавихдаа нэрээ татаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна. Ингээд Н.Дэмбэрэл, Ж.Мөнхбат нар нэрээ татсанаар МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар өрсөлдөж байна. 

Г.Цэнд-Аюуш

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)