Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

МАН-ын даргаар У.Хүрэлсүх сонгогдож байх шиг байна

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар нэрээ татсанаар МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар өрсөлдөж байна. 
 
 
Хамгийн түрүүнд, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүд санал өгсөн. Үүний дараа, УИХ-д суудалтай гишүүд саналаа өгч, аймаг, нийслэлийн төлөөлөгчид хамгийн сүүлд нь саналаа өгч дууслаа. 1300 орчим төлөөлөгчдөөс санал авсан бөгөөд одоогоор Хүндэтгэлийн тоглолт болж байгаа бөгөөд энэ хооронд саналыг тоолж дууссанаар тоглолтын дараа дүнг албан ёсоор зарлах болно. Тэгвэл эх сурвалжын мэдээлж буйгаар  "МАН-ын дараагийн дарга У.Хүрэлсүх болох нь бараг тодорхой болж байгаа бололтой. Танхим доторх төлөөлөгчдийн уур амьсгалыг харахад У.Хүрэлсүх намын дарга болж байх шиг байна"  хэмээн мэдээллээ. 
 
Нэр дэвшигчид санал хураалт эхлэхээс өмнө өөрсдийн цаашдын хийх ажил, зорилго, чиглэлээ танилцуулсан билээ. Тэд илтгэлдээ: 
 
У.Хүрэлсүх: Би лифтэнд сууж, есөн давхарт гарсан хүн биш
 
МАН-ын даргад нэрээ дэвшүүлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Боловсон хүчин бол шахааны бараа биш! Би намаа мөнгөний нам, компанийн нам болгохыг зөвшөөрөхгүй!
 
Сэтгэлийг нь олоход бие нь хаачих вэ, ард түмнийхээ сэтгэлийг татаж, итгэлийг хүлээх ёстой. Сэтгэл байвал сэлэмний ирэн дээр ч амьдарч болдог. Сэтгэлээ зориулж ажиллаж байж, бусдын итгэлээр өлгийдүүлнэ. Зүрхэндээ толботой явснаас зүсэндээ сорвитой явсан нь дээр гэсэн үг байдаг. Намаа эвлүүлж, нэг зүг харж байж, улс орныхоо эрх ашгийн төлөө зүтгэх ёстой. Би лифтэнд сууж, есөн давхарт гарсан хүн биш. 
 
Д.Хаянхярваа: Дарга нар тойрсон цөөн хүний нам болсон ялзралаасаа МАН нэн даруй салах ёстой
 
МАН-ын даргад нэрээ дэвшүүлсэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: 
 
Би үнэнээс урваж чадахгүй, шударга бустай эвлэрч чадахгүй. Ижил нөхдөө талцуулж явж чадахгүй. Дээрээсээ эхэлсэн талцал хуваагдал Тусгаар тогтнолын ордноос хальж, нийслэл, аймгийн хороод руу халдварлаж эхэлснийг таслан зогсоох ёстой.
 
Дарга нар тойрсон цөөн хүний нам болсон ялзралаасаа МАН нэн даруй салах ёстой.  Би МАН-ыг орон нутгаас эхтэй гишүүдийн нам болгоно.
 
Хэрвээ би намын дарга болбол манай намын нэр хүндийг маш муухайгаар сэвтээсэн 60 тэрбумын толбыг би бүрэн арилгаж, цэг тавина.
 
Намын даргын хувийн нэр хүнд ямагт намын рейтингийн тал нь байдаг.
 
Намаа сэвтүүлэх хувийн муу нэр хүнд шударга бус зүйлд нэр холбогдож, хуулийн байгууллагын өмнө очиж байсан түүх надад байхгүй ээ.
 
Хариуцлага үүрэхээс зугтдаг хүн хэзээ ч сайн удирдагч байж чаддаггүй. Арагш сууж хоцорсон алдаа хариуцлагаас зугтсан ар шилэн хүзүүнээс нь харж журмын нөхдөө хагалж шургадаг зан надад байхгүй. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (11)
Зочин [66.181.183.123] 2017/11/21
Хүрэлсүх энэ намыг 2 хуваасан одоо хямралын үүд ингээд нээгдлээ 20-онд энэ нам юучгүй арчигдана ард түмний бослого гарна
Зочин [59.153.113.125] 2017/11/21
Хунээ танихгуй юм.Тэгээд ч сонгуулиуд сонголт байхгуй болчихсон.2 муугийн арай гайгуйг нь гэдэг болсон шуу дээ. Элбэгдорж ч ,Баттулга ч тэр тэгж л сонгогдсон
Зочин [202.9.43.22] 2017/11/21
haynhyrvaagin avgai darhani niigmin daatgald baihdaa mungu zunduu idseen,haynhyrvaa turuus garsan luivarchin
Зочин [202.9.43.22] 2017/11/21
uraa uraa hurelsuh bolsond ymar ih bayrtai bnoo,haynhyrvaa hudlaa dur esgesen doldoi shuu dee
Зочин [202.179.31.94] 2017/11/21
аргагүй сэтгэлийн, хүсэл мөрөөдлийн үг Хүрэлсүхээс гарсан байна. Харин Хаянхргаахийх намын лоозон байна
Зочин [112.72.11.113] 2017/11/21
Зочин [112.72.11.113] 2017/11/21
Би Ванга шиг хэлсэн яг оносон Е/сайд нь Намынхаа дарга болдог хуультай угаасаа ..
Зочин [202.179.31.94] 2017/11/21
Ванга шиг хариулсан бол одоо ЕРӨНХИЙЛӨГЧ М.Энхболд байх байсан АНДУУРСАН БАЙНА
Зочин [66.181.172.247] 2017/11/21
Hurelsuh ura ura bravoi
Зочин [122.201.20.157] 2017/11/21
МАН бол түүхэн нам...100 жилийн ойгоо амжилтаар угтах эсэхээ Намын их хурлаараа шийдэх гэж байна. Намын Дарга хэн болохоос шалтгаалж 2020 оны ялалт ялагдал шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл энэ хурлаас 100 жилийн ойгоо инээж угтах уу? Уйлж угтах уу? Гэдэг нь шийдэгдэнэ. Сонголт 1309 хүний гарт байна... Зөвхөн Ман ч биш Монголын ялалт ялагдал энэ МАН-ИХ ХУРЛЫН ГИШҮҮДийн гарт байна... Цорын Ганц сонголт нь У.Хүрэлсүх.
Зочин [59.153.112.17] 2017/11/21
Ашгүй дээ