Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

МАН-ын шинэ даргаар У.Хүрэлсүх 63.1 хувийн саналаар сонгогдлоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар  МАН-ын даргын төлөө өрсөлдөж урьдчилсан байдлаар 60 гаран хувийн саналаар буюу олонхийн саналаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгогджээ.
 
 
Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 1383 төлөөлөгч оролцсон юм. 21 аймаг 9 дүүргээс сонгогдсон XXVIII их хурлын төлөөлөгдөөс санал хураалт явуулж МАН шинэ даргаа сонголоо. Тус сонгуульд УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл, МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өрсөлдөхөөр нэр дэвшээд байсан билээ. Хурлын явцад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар нэрээ татсанаар нэр дэвшигч Д.Хаянхярваа, У.Хүрэлсүх нарын дунд сонгуулийн санал хураалт явуулсан бөгөөд санал өгсөн гишүүдийн олонх буюу 63.1 хувийн саналаар У.Хүрэлсүх сонгогдож МАН-ын дарга болоод байна. 

 

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн намтар

Ухнаагийн Хүрэлсүх (1968 оны 6 сарын 14-нд Улаанбаатарт төрсөн) нь Монгол Улсын улс төрч, одоогийн Ерөнхий Сайд. 2016 оны 7 сард 2 дахь удаагаа Шадар сайдаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 10 сарын 4-нд Ерөнхий Сайдаар томилогдсон. Мөн тэрээр спортын мастер, бэлтгэл хурандаа цолтой.
 
1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
 
Ажилласан байдал
  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд.
  • 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд
  • 2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  • 2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012-2013 онд Улсын Их Хурлын гишүүн.
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд
  • 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайд
  • 2017 оноос Монгол Улсын Ерөнхий Сайд
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (6)
Зочин [103.57.95.119] 2017/11/21
Зочин [103.57.95.119] 2017/11/21
Зочин [103.57.95.119] 2017/11/21
Зутгээд байж дээ Хурэлсух минь
Зочин [139.5.219.167] 2017/11/21
Ene ch butehgui bolood yvchla .
Зочин [66.181.172.247] 2017/11/21
yu butehgui gej
Зочин [66.181.172.247] 2017/11/21
bayar hurgey