Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Арваннэгдүгээр сарын 22-нд болох үйл явдал

09.00 цагт “Кемпински Хаан Палас” зочид буудалд "Эх, хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал" үндэсний чуулга уулзалт болно. 09.00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт “Хүүхэд хамгаалал-эцэг эхийн үүрэг оролцоо” хэлэлцүүлэг болно. 12.00 цагт УДЭТ-т Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Адууны түүх” сонгодог жүжгийг тайзнаа амилуулах уран бүтээлчид мэдээлэл хийнэ. 11.00 цагт Уран зургийн галарейд БСШУСЯ-наас “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” үзэсгэлэн зохион байгуулна. 14.00 цагт “Бишрэлт” зочид буудалд “Цахим орчинд өсвөр үе, залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгоход хэвлэл мэдээллийн салбарынхны үүрэг, оролцоо” хэлэлцүүлэг болно. Төрийн ордонд 09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана. 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. 11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд УИХ дахь АН-ын бүлгийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана. “Монгол ньюс” мэдээллийн төвд 11.00 цагт Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаагийн хууль бус үйлдлийн талаар эцэг эхчүүд мэдээлэл хийнэ. 12.00 цагт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын нэрэмжит “Мэргэжлийн дуулаачдын анхдугаар уралдаан”-ыг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)