Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Авлигын шинжтэй 20 сая төгрөгийг хураан авч, холбогдох этгээдүүдийг шалгаж байна

Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга нарыг Авлигатай тэмцэх газраас саатууллаа гэсэн мэдээлэл долоо хоногийн өмнө түгээд намжсан. Тухайн үед К.Айдос, Д.Батбаяр гэх хүний нэр дуулдаж байсан бөгөөд Автотээврийн үндэсний төвөөс тухайн үед асуудлыг няцааж байсан юм. Харин өнөөдрийн “Өдрийн сонин”-ы дугаарт “Өрөөндөө 20 сая төгрөгийн авлига авсан Д.Батбаярын хэрэгт К.Айдос, Ш.Батсайхан нарыг давхар шалгаж эхэлсэн”-ийг мэдээлсэн байна.
БНХАУ руу нүүрс тээвэрлэх том оврын автомашины “С” зөвшөөрөл өмнөх онуудаас гэнэт хоёр дахин нэмэгдсэн нь зарим хүмүүсийн хардлагыг төрүүлж Авлигатай тэмцэх газарт хандахад хүргэсэн бололтой. Авлигатай тэмцэх газар уг мэдээллийн мөрөөр ажиллах явцдаа хэргийг илрүүлж авлигийн шинжтэй 20 сая төгрөгийг хураан авч, үйлдэл дээрээ баригдсан албан тушаалтныг саатуулан, хэрэгт хамааралтай байж болзошгүй хүмүүсийг гадуур шалгаж эхлээд байгаа юм байна.
 
Өрөөндөө авлига авсан гэгдэх Д.Батбаярыг олон нийт саяхнаас мэдэх болсон. Тухайлбал, ӨМӨЗО-нд болсон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгсдийн үзэсгэлэн худалдаанд Монголын уяачдын холбооны төлөөллүүд оролцоод буцах замдаа автобусандаа дайгдсан охиныг оролдсон гэдэг маргаан твиттер хуудсанд өрнөж байсныг санаж байгаа байх. Түүний охин уяачдын автобусанд дайгдаж ирэх замдаа “намайг оролдсон” гэж мэдүүлэн цагдаад шалгуулан, аавыгаа Замын-Үүдэд дуудан ирүүлж хэсэгтээ л сошиал шуугианы эзэд болж байсан юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)