Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн 8-р форум эхэллээ

ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн 8 дугаар форум БНХАУ-ын ӨМОЗО-ы Хянган аймгийн Рашаан хотод өнөөдөр эхэллээ. Энэхүү форумд манай улсаас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй төв, орон нутгийн 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож байгаа ажээ.
 
Энэхүү хэвлэл мэдээллийн форумыг 2009 онд анх  зохион байгуулсан юм байна. Харин 2014 оноос эхлэн Монгол, Хятадад жил бүр ээлжлэн зохион байгуулах болжээ.
 
Өнөөдөр нээлтээ хийсэн Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форумын үеэр МҮОНРТ, ЕТV, “Боловсрол суваг” зэрэг телевизүүд Хятадын хэвлэлийн байгуулагуудтай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)