Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хакүхо М.Даваажаргал 10 даваатай боллоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башёгийн барилдаанд 69 дэх  Хакүхо М.Даваажаргал, Ичиножёо А.Ичинноровыг давснаар, нэг ч унаагүй 10 даваатай болов.
 
Түүний ард бичигдсэн бөхчүүд бүгд гурван унаатай болсон учраас Их аварга Хакүхо  Кюүшюү башёг тэргүүлсээр байна. Харин  72 дахь Их аварга Кисеносато нуруу болон зүүн хөлний шагайны гэмтлийн улмаас дөрвөн даваа, таван унаатай Кюүшюү башёг орхиж байгаагаа мэдэгдлээ.
 
Энэ башёгийн  өндөр цолтнуудаас Хакүхо М.Даваажаргалтай хамгийн ойр бичигдэж байсан Озэки Гойэдо өчигдөр Митакэмид өвдөг шороодож долоон даваа, гурван унаатай болов. Мөн хоёр унаатай байсан Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Ичиножёо А.Ичинноров нар өрсөлдөгчиддөө унаснаар бүгд долоон даваа, гурван унаатай Кюүшюү башёг үргэлжлүүлж байна.  
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)