Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Д.Трамп Гаити улсын 60 мянган иргэнийг нутаг буцаана

Гаити улсын бараг 60 мянган иргэнд АНУ-д ажиллаж, амьдрах боломж олгосон “Түр хамгаалалтад авах хөтөлбөр”-ийг зогсоох шийдвэрийг Дональд Трампын засаг захиргаа даваа гарагт гаргажээ. 
 
 “Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, 2010 онд хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэний улмаас их хэмжээний гарз хохирол амссанынх нь дараа Гаити улсын иргэдийг АНУ-ын Засгийн газар “Түр хамгаалалтад авах хөтөлбөр”-т хамруулах шийдвэрийг гаргаж байсан билээ. Тэгвэл АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт  мэдэгдэл хийхдээ “Гаити улсын нөхцөл байдал харьцангуй сайжраад байна. “Түр хамгаалалтад авах хөтөлбөр”-т хамрагдсан Гаити улсын 60 мянган иргэнд нутаг буцахдаа бэлтгэх хугацааг бид олгож байна” гэжээ. Энэ хөтөлбөрт хамрагдан Америкт ажиллаж, амьдарч буй гаитичууд 2019 оны долдугаар сараас өмнө нутаг буцсан байх ёстой гэнэ. АНУ-ын Засгийн газрын “Түр хамгаалалтад авах хөтөлбөр”-т байгалийн гамшгууд ба дайн байлдаанд нэрвэгдсэн есөн улс орны 435 мянган иргэн хамрагдаад байгаа ажээ. Гаитид 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсны дараахан буюу 2010 оны нэгдүгээр сард тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гаитичуудыг 18 сарын хугацаанд “хамгаалалтад авах” шийдвэрийг гаргаж байв. 18 сарын хугацааг дуусах бүрт нь Б.Обама сунгасаар байсан.
Г.Цэнд-Аюуш
 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)