Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Дархан аварга Г.Өсөхбаяр фэйсбүүк хуудсаа хакердуулжээ

"Алдар" спорт хорооны дарга, Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр фэйсбүүк хуудсаа хакердуулжээ. Дархан аваргын фэйсбүүк хуудсыг хакердсан этгээдүүд түүний  чатаар  хүмүүсээс мөнгө зээлье, "тун удахгүй буцааж өгнө" хэмээн бичсэн гэнэ. 
 
Өсөхөө аварга энэ үеэр эх орондоо байхгүй байсан бөгөөд гадаадад ажлаар явж байсан гэнэ. Өсөхбаяр аваргын найз нөхөд түүнд санаа зовж, гар утсаар холбогдож, ямар учраас мөнгө зээлэх болсон, юу болсон тухай асууж сурагласанаар энэ хэрэг тодохой болсон байна.
 
Эрхэм уншигч та бүхэн ч гэсэн ийм зүйл тохиолдвол хурдан арга хэмжээ авч цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Сүүлийн үед фэйсбүүкээр энэ төрлийн гэмт хэргүүд ихээр гарах болсон юм. Тиймээс өөрийн фэйсбүүк нууц үгийг сардаа нэг удаа сольж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)