Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Өмнөд Солонгосын BTS хамтлаг American music awards ёслол дээр шуугиан тарьжээ

K-Pop урсгал Ази төдийгүй Америкийн дуу хөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн байр сууриа эзэлснийг бататгах нэгэн үйл явдал болж өнгөрлөө. Тодруулбал Өмнөд Солонгосын хамгийн алдартай K-Pop хамтлагуудын нэг болох BTS  Лос-Анжелес хотын Microsoft театрт болсон American Music Awards 2017 шагнал гардуулах ёслолын тайзнаа "DNA" гэх дуугаа дуулж, Америкийн үзэгчдийг төдийгүй одуудыг гайхшрууллаа. 
 
Нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй BTS хамтлаг нь Америкийн томоохон шагнал гардуулах ёслолын тайзнаа гарсан анхны K-Pop хамтлаг болж, түүхэнд үлдэж байна. Тэдний 45 дах удаагийн American Music Awards шагнал гардуулах ёслол дээрх тоглолтын дараа жүжигчин, дуучин Жаред Лето, Ансел Эльгорт, The Chainsmokers хамтлаг болон бусад уран бүтээлчид тус хамтлагийг дэмжсэн "жиргээ"-г өөрсдийн Twitter хуудастаа байршуулжээ. Мөн энэхүү тоглолтын дараа BTS хамтлагийн тухай хайлт АНУ дахь Google Trends-ийг тэргүүлж байна.
 
Ц.Аюу

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)