Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Алессандра Амбросио сүүлийн удаа victoria’s secret-ийн тайзнаа гарлаа

Нийт 17 жилийн турш Victoria's Secret-ийн тайзнаа алхаж, өөрийн гоо үзэсгэлэн, дур булаам инээмсэглэл, эерэг энергиэрээ баярлуулж ирсэн загвар өмсөгч Алессандра Амбросио дотуур хувцасны брэндтэй хийсэн гэрээгээ ийнхүү өндөрлөж, алдарт тайзнаа сүүлийн удаа гарсан гэдгээ Entertainment Tonight сэтгүүлд албан ёсоор мэдэгдлээ. 
 
Анх 19 настайдаа Victoria's Secret-ийн загварын шоунд оролцож, өдгөө 36 нас хүртлээ бидэнтэй хамт байсан тэрээр  Шанхай хотод зохиогдсон шоунд сүүлийн гараагаа хийж, үүнээс хойш гэр бүл, усны хувцасны нэрийн брэнд болон жүжигчний карьерт түлхүү анхаарал хандуулах төлөвлөгөөтэй буйгаа хэлжээ. Сануулж хэлэхэд Амбросио 2014 онд "Ale by Alessandra" нэртэй усны хувцасны брэнд үүсгэн байгуулсан бөгөөд уг брэндээрээ багагүй амжилт олж чадсан юм. Тэрээр мөн саяхан нээлтээ хийсэн "Daddy's Home 2" инээдмийн кинонд дүр бүтээсэн.
 
Ц.Аюу

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)