Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Ёкозунагийн зөвлөл өнөөдөр хуралдаж, шийдвэр гаргана

Сүмогийн 70 дахь ёкозуна Харумафүжи нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржийг шар айрагны шилээр толгой тус газарт нь цохиж, хүнд бэртээсэн хэрэг шуугиан дэгдээгээд байгаа. Таканоива А.Баасандоржийн харьяалагддаг дэвжээний ояката Таканоханагийн гомдлын дагуу Харумафүжигийн эсрэг хэрэг үүсгэж, шалгаж эхлээд байгаа юм. Хэрэгт холбогдуулан Харумафүжи, Таканоива нараас байцаалт, мэдүүлэг авчээ.
 
Мөн Японы сүмогийн холбооны дэргэдэх Ёкозунагийн зөвлөл өнөөдөр хуралдаж, холбооны зүгээс ямар арга хэмжээ, шийтгэл, шийдвэр гаргах нь зохистой талаар хэлэлцэж, саналаа хүргүүлэх юм байна. 
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)